Тэнгисийн хоолой

Тэнгисийн хоолой, мөн тэнгисийн гудамж гэдэг нь хоёр эх газраар хавчигдсан тэнгисийн нарийссан хэсгийг нэрлэдэг нэр юм. Тэнгисийн хоолой нь усан тээвэрт стратегийн чухал үүрэгтэй (ялангуяа эрт дээр үед). Үүний яг эсрэг утгыг газрын хоолой буюу хүзүүвч гэнэ.
Улс төрийн ач холбогдол[засварлах | кодоор засварлах]
Эрт дээр үеэс л тэнгисийн хоолойнууд нь түүний стратегийн чухал ач холбогдлоос шалтгаалан ашиг сонирхлын бүсэд багтдаг байв. Хэрвээ ямар нэгэн тэнгисийн хоолойг өөрийн хяналтандаа авч чадвал ихээхэн эрх мэдлийг олгох учраас улс төрийн нөлөө бүхий объект байв.
Далайн эрх зүйн конвенцоор усан онгоц болон агаарын тээврийн хэрэгслийг тэнгисийн хоолойгоор саадгүй транзитаар нэвтрэн зорчих эрх зүйн үндсийг олон улсад журамлаж өгсөн байдаг. Гэхдээ тэнгисийн хоолойг үүсгэж буй арал, эх газар хоёр нь хоёулаа нэг улсад хамаарч, цаашлаад уг арал нь далайн чанадад гарах усны газар зүйн ба навигацын аль алины хувьд тохиромжтой байх эсвэл уг тэнгисийн хоолойд зөвхөн эдийн засгийн бүс байрлах аваас дээрх журам үйлчлэхгүй.
Зарим тэнгисийн хоолойнууд[засварлах | кодоор засварлах]
- Хойд тэнгис - Атлантын далай
- Их Британи, Францын хоорондох Ла-Маншийн хоолой нь Солент ба Па де Кале хоолойнуудын хамт
- Балтын тэнгис, Каттегатын хамт
- Атлантын далай - Норвегийн тэнгис
- Судуройфөрдүр, Фарерын арлууд ба Судуройн хооронд
- Азовын тэнгис - Хар тэнгис