Кызылсу
Харагдац
(Кызылсу - Киргиз өөртөө засах тойрог-с чиглүүлэгдэв)
Кызылсугийн киргиз өөртөө засах тойрог |
|
---|---|
өөртөө засах тойрог | |
хятадаар 克孜勒苏柯尔克孜自治州 уйгураар قىزىلسۇ قىرغىز ئاپتونوم ئوبلاستى киргизээр قىزىلسۇۇ قىرعىز اپتونوم وبلاسى |
|
Хот айл | |
Улс орон | Хятад (БНХАУ) |
Муж, орон | Шинжаан - Уйгурын ӨЗО |
Аймаг, хот | Кызылсу тойрог |
Хошуу, шянь | 1 хот, 3 шянь |
Тойргийн төв | Артуш |
Газар нутаг | 72468 км² |
Хүн ам (2007) | 500,000 хүн |
Цагийн бүс | Хятадын цаг (ГЦ+8) |
Цахим хуудас | цахим талбар |
Кызылсугийн киргиз өөртөө засах тойрог (Хятад: 克孜勒苏柯尔克孜自治州) буюу Кызылсу тойрог — Хятад улс (БНХАУ)-ын Шинжаан - Уйгурын ӨЗО-ны харьяа киргиз үндэстнийг онцолсон өөртөө засах тойрог юм.
Голын нэрээр нэрийдсэн. Киргизээр «кызыл суу» гэсэн нь монголоор «улаан ус» гэсэн утгатай.
Нутгийн хуваарь
[засварлах | кодоор засварлах]Кызылсу тойрог дотроо дөрвөн нутагт хуваагдана. Хошууны энтэй нэг хот, гурван шянь байна.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]2000 онд Кызылсуд 439,688 хүн оршин сууж байв. Нэг км²-т 6.36 хүн ноогдоно.
Ард түмэн | Хүний тоо | Эзлэх хувь |
---|---|---|
Уйгур үндэстэн | 281,306 | 63.98% |
Киргиз үндэстэн | 124,533 | 28.32% |
Хятад үндэстэн | 28,197 | 6.41% |
Тажик үндэстэн | 4,662 | 1.06% |
Хотон үндэстэн | 432 | 0.1% |
Бусад ард түмэн | 558 | 0.13% |