Jump to content

Лааган хот

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лааган
Лагань
Бусад галиглал
  ХалимагЛагань
Лааган сүлд
Map
Интерактив газрын зураг
Лааган, Орос
Лааган
Лааган
Байршил: Лааган
Лааган, Халимаг
Лааган
Лааган
Лааган (Халимаг)
Солбицол: 45°23′27″N 47°21′57″E / 45.39083°N 47.36583°E / 45.39083; 47.36583Солбицол: 45°23′27″N 47°21′57″E / 45.39083°N 47.36583°E / 45.39083; 47.36583
УлсОрос
Холбооны субъектХалимаг[1]
Засаг захиргааны тойрогЛааганы район[1]
СууринСельсоветЛааган[1]
Байгуулагдсан1870
Суурин статус1963
Газар нутаг
  Нийт
91.38 км2 (35.28 бээр2)
Өндөр
1 м (3 фут)
Хүн ам
  Нийт14,323
  Нягтрал160/км2 (410/бээр2)
  НийслэлЛааганы район,[1] Лааган суурин[1]
  Хотын районЛааганы хотын район[3]
  Хотын сууринЛааган хотын суурин[3]
  НийслэлЛааганы хотын район,[3] Лааган хотын суурин[3]
Цагийн бүсUTC+3 (Москвагийн цаг Edit this on Wikidata[4])
Шуудангийн код[5]
359221Edit this on Wikidata
OKTMO ID85615101001

Лааган (халимаг. Лагань, орос. Лагань) —ОХУ-ын Халимаг орны Лааганы районы төв бөгөөд 2024 оны байдлаар 13.919 хүн амтай хот.[6] Бүгд Найрамдах Халимаг Улсын хүн амын тогоороо 2-т ордог байна. 1963 онд Лааган суурин албан ёсоор хотын статустай болсон.

1870 онд Оросын төв Холбооны тойргоос нүүдэллэн ирсэн тариачид ижил нэртэй арал дээр (монгол, халимаг хэлний лаг буюу шавар гэх үгнээс үүсэлтэй) ирэн анхны жижиг тосгон үүссэн гэдэг.

1944 онд Иосиф Сталины шийдвэрээр Халимагийн ард түмнийг цөлж, Автономит Бүгд Найрамдах улсыг татан буулгасны дараа Лааган ажилчдын сууринг "Каспийский" гэж нэрлэх болсон байна. 1957 онд Халимагийн Автономийг сэргээсний дараа ч энэ нэр хадгалагдан үлджээ. 1962 онд загасны нөөшийн үйлдвэрийг махны үйлдвэр болгон өөрчилж, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Үүний зэрэгцээ усан онгоцны засварын механик станц, дүүргийн үйлдвэр, ахуйн үйлчилгээний комбинат, газрын тос, байгалийн хийн хайгуулын экспедиц, редакц, хэвлэх үйлдвэр, "Красный Моряк", "Каспиец" хамтралууд, зам засвар, барилгын талбай, ПМК-412, ПМК-6, оёдлын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж байжээ.

1963 онд" Каспийский" нэртнэй ажилчдын сууринг хотын статустай болгосон. Мөн онд Каспийн машин үйлдвэрлэлийн үйлдвэр ажиллаж эхэлсэн. 1991 онд хотыг Лааган хэмээх түүхэн нэрийг буцааж олгосон байна.

Он Хүн ам
19398.598
195910.826
197013.922
197914.456
198915.824
1992 16.300
200214.345
201014.323
2024 13.919

2020 оны хүн амын толлогоор гарсан мэдээ

Үндэстэн Хүн амын тоо Эзлэх хувь
Халимаг 7032 50,83 %
Орос 4767 34,46 %
Казах 1111 8,03 %
Татар 145 1,05 %
Рутуль 38 0,27 %
Украин 30 0,22 %
Узбек 29 0,21 %
Лезгин 28 0,20 %
Даргин 26 0,19 %
Солонгос 24 0,17 %
Чечен 19 0,14 %
Авар 15 0,11 %
Бусад 570 4,12 %
Нийт 13 834 100,00 %


Зүүлт: Хүн амын тооллогын мэдээ

  1. 1 2 3 4 5 6 7 Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "RKalmykia_admlist".
  2. Оросын Холбооны Улсын Статистикийн Алба (2011). Всероссийская перепись населения 2010 года. Том 1 [2010 оны Бүх Оросын хүн амын тооллого, 1-р боть]. Всероссийская перепись населения 2010 года [2010 оны Бүх Оросын хүн амын тооллого] (Орос хэлээр). Холбооны Улсын Статистикийн Алба.
  3. 1 2 3 4 Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "RKalmykia_mun".
  4. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (Орос хэлээр). 2011-07-03. Татаж авсан: 2019-01-19.
  5. Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Шуудангийн объект хайх) (Орос хэлээр)
  6. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года. — М.: Федеральная служба государственной статистики Росстат, 2013. — 528 с. (Табл. 33. Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, городских населенных пунктов, сельских населенных пунктов).