Лайош Лигети

Лайош Лигети. 1934 он.

Лайош Лигети (унгар. Ligeti Lajos; 1902 оны 10-р сарын 28-нд Австри-Унгарын Балашшадьярмат хотод төрсөн- 1987 оны 5-р сарын 24-нд Будапешт хотод нас барсан) -унгарын эрдэмтэн, хэл зүйч, дорно судлаач, түрэг болон монгол судлаач, профессор, хэл зүйн ухааны доктор. Унгарын ШУА-ийн жинхэнэ гишүүн (1947-1970) бөгөөд дэд Ерөнхийлөгч байсан. Кошутын нэрэмжит Унгарын үндэсний шагнал (1949) хүртсэн эрдэмтэн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр 1921 онд дунд сургуулиа онц дүнтэй төгсөөд Будапештын Их сургуулийн сонгодог хэл зүйн ангид орсон байна. Тэрээр дунд сургуульд байхаасаа дорно дахины хэл шинжлэлийн чиглэлээр хичээллэж эхэлсэн бөгөөд их сургуульд байхдаа Золтан Гомбоч зэрэг багш нараас суралцаж, улмаар Клужийн их сургуулийн Урал-Алтагийн тэнхимээс Унгар хэлний түүхийн тэнхимд шилжсэн. Пестийн их сургууль; Тэрээр Гюла Неметээс туркологи, Янос Меличээс славян судлалын чиглэлээр суралцжээ.

Нутагтаа Их сургуулиа дүүргээд дэд эрдэмтэний зэрэг хамгаалаад 1925 оны намар Парисын Сорбонны Их сургууль явж төвөд хэл, хятад болон монгол судлалаар үргэлжлүүлэн суралцсан байна. Тэндээ Төвөд судлаач Жак Бакот, хятад судлаач Анри Масперо, Пол Пеллиот нартай дорно дахины судлалын чиглэлээр гурван жил тэтгэлэгтэй суралцсан байна.

1928-1940 онуудад Азийн орнуудаар судалгааны аялал хийж Афганистанд могол хэл, Афганистаны узбекүүдийн ардын аман зохиол, Хятад, Өвөрмонголд тухайн үед бараг судлагдаагүй байсан өмнөд болон зүүн монголчуудын хэлийг судалж, цуглуулга хийж байсан. Буддын сүм хийдэд хадгалагдаж байсан Монголын шашны зохиол (106 боть) Төвөд хэлнээс орчуулж энэхүү үнэт соёлын эх сурвалжийн шинжлэх ухааны анхны тайлбарыг бүтээж (1942-1944) байжээ.

1936-1937 онд эртний монгол хэл судлахаар Перс, Афганистанд очиж байжээ. 1940 онд Японд очиж Токио, Киото хотуудад тэрээр Европт мэдэгдээгүй байсан Япон хэвлэлийг судалжээ. Японы номын санд хадгалагдаж буй монгол, төвд болон бусад гар бичмэлүүдийн үнэт цуглуулга цуглуулсан байна.

1939-1972 онд Будапештийн их сургуулийн Төв Азийн филологи, турк хэлний тэнхимийн эрхлэгчээр ажилласан.

1939-1950 онд Унгарын Зүүн Азийн хүрээлэнгийн захирал, 1941-1945 онд Унгарын судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан.

1950-1972 онд Төв Азийн тэнхимийн эрхлэгч, нэгэн зэрэг Зүүн Азийн тэнхимийн судалгааны бүлгийн дарга (1942-1961 он), Түрэг хэл судлалын тэнхим (1964-1971), Унгарын ШУА-ийн Алтай судлалын тэнхим (1972 он хүртэл)-ийн тэргүүн байсан.

Монгол хэлний дурсгалын материал цуглуулга, 14 боть хэвлүүлэх ажлыг зохион байгуулж, ахлагчаар ажиллаж байсан. "Монголын нууц товчоо"-г Унгар хэл рүү орчуулж хэвлүүлж байжээ. Тэрээр Унгарын ард түмний түүхийн эхэн үе болох Унгар хэлний дорно дахины холбоог судлах чиглэлээр ажиллаж байжээ. Тэрээр эртний болон орчин үеийн түрэг хэлний урт эгшгийн зохицох зүй тогтлыг тодорхойлсон байна.

1967 онд эрдмийн алтан медаль, 1968 онд Индианагийн их сургуулийн дэд статистикийн алтан медаль хүртжээ.

1972 онд Монгол Улсын "Найрамдал" медаль олгосон байна.

Будапешт хот дахь эрдэмтэн Лайош Лигети-д зориулсан дурсгалын самбар. 2002 он

1982 онд Будапешт дахь Эотвёс Лорандын их сургууль, 1984 онд Сегед дэх Йозеф Аттилагийн их сургууль түүнд хүндэт докторын зэрэг олгожээ.


Эрдэмтэнийг 1987 онд нас барахад нь Будапешт хотын Фаркашрети оршуулгын газар нутаглуулжээ.

Л.Лигетийн сонгодог бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

  • Attila családfája; Eötvös Collegium volt Tagjainak Szövetsége, Budapest, 1926 (Eötvös füzetek)
  • A magyarság keleti kapcsolatai. Egy készülő szintézis alapelvei; s.n., Budapest, 1932 (Minerva-könyvtár)
  • Rapport préliminaire d’un voyage d’exploration fait en Mongolie Chinoise 1928—1931; Kőrösi Csoma Társaság, Budapest, 1933 (hasonmásban: 1977)
  • Sárga Istenek, sárga emberek. Egy év Belső-Mongólia lámakolostoraiban; Egyetemi ny., Budapest, 1934
  • Kína. Múlt és jelen; Magyar Szemle, Budapest, 1935 (Kincsestár)
  • Afgán földön; Franklin, Budapest, 1938 (A Magyar Földrajzi Társaság könyvtára)
  • Az ismeretlen Belső-Ázsia; Athenaeum, Budapest, 1940
  • Attila hunjainak eredete In: Attila és hunjai / Szerk.: Németh Gyula (1940)
  • Ázsiai hunok In: Attila és hunjai / Szerk.: Németh Gyula (1940)
  • A kínai-átírásos barbár nyelvi glosszák kérdése; Hornyánszky Ny., Budapest, 1941
  • Catalogue du Kanjur mongol imprimé (Bp., 1942—1944)
  • Analecta orientalia memoriae Alexandri Csoma de Kőrös dicata; szerk. Ligeti Lajos; MTA, Budapest, 1947 (Bibliotheca orientalis Hungarica)
  • Egy XII. századi mandzsu-tungúz írás : a «kis» dzsürcsi írás értelmezése (Budapest, 1948)
  • A magyar tudomány tíz éve 1945—1955; szerk. Ligeti Lajos; Akadémiai, Budapest, 1955
  • Le Po kia sing en écriture 'phags-pa; Akadémiai, Budapest, 1957
  • Preklasszikus emlékek, 1-4.; közzéteszi Ligeti Lajos; Belső-ázsiai Intézet, Budapest, 1963—1969 (Mongol nyelvemléktár)
    • 1. XIII-XIV. század; 1963
    • 4. XIII-XVI. század és a XVII. század eleje; 1965
    • 5. Jüan- és Ming-kori szövegek klasszikus átírása; 1967
    • 15. 1969
  • Phangs-pa írásos emlékek; Belső-ázsiai Intézet, Budapest, 1964 (Mongol nyelvemléktár)
  • Les voyelles longues en moghol; Akadémiai Ny., Budapest, 1964
  • Monuments en écriture 'phags-pa; OSZK, Bp., 1968 (Indices verborum linguae Mongolicae monumentis traditorum)
  • Monuments préclassiques. 1., XIIIe et XIVe siécles, 1-2.; szerk. Ligeti Lajos; Akadémiai, Budapest, 1970—1972
  • Mongolian studies; szerk. Ligeti Lajos; Akadémiai, Budapest, 1970 (Bibliotheca orientalis Hungarica)
  • Studia Turcica; szerk. Ligeti Lajos; Akadémiai, Budapest, 1971 (Bibliotheca orientalis Hungarica)
  • Histoire secréte des mongols. Texte en écriture ouigoure incorporé dans la chronique Altan tobči de Blo-bzan bstan-'jin; Akadémiai, Budapest, 1974 (Monumenta linguae Mongolicae collecta)
  • Research in Altaic languages. 14. Permanent International Altaistic Conference. Szeged, August 22-28. 1971; szerk. Ligeti Lajos; Akadémiai, Budapest, 1975 (Bibliotheca orientalis Hungarica)
  • A magyar nyelv török kapcsolatai és ami körülöttük van; MTA Könyvtár, Budapest, 1977
  • Proceedings of the Csoma de Kőrös memorial symposium. Held at Mátrafüred, 24-30. September 1976; szerk. Ligeti Lajos; Akadémiai, Budapest, 1978 (Bibliotheca orientalis Hungarica)
  • A magyar nyelv török kapcsolatai és ami körülöttük van (Budapest, I. kiadás: 1977; II. kiadás: 1979)
  • Keleti nevek magyar helyesírása; főszerk. Ligeti Lajos, szerk. Terjék József; Akadémiai, Budapest, 1981)
  • Prolegomena to the Codex Cumanicus; Akadémiai Ny., Budapest, 1981
  • Tibetan and Buddhist studies. Commemorating the 200th anniversary of the birth of Alexander Csoma de Kőrös, 1-2.; szerk. Ligeti Lajos, közrem. Bethlenfalvy Géza, Egyed Alice; Akadémiai, Budapest, 1984
  • A Codex Cumanicus mai kérdései; Kőrösi Csoma Társaság, Budapest, 1985 (Keleti értekezések)
  • A magyar nyelv török kapcsolatai a honfoglalás előtt és az Árpád-korban; Akadémiai, Budapest, 1986
  • Sárga istenek, sárga emberek. Egy év Belső-Mongólia lámakolostoraiban; előszó Hazai György, szöveggond. Furkó Zoltán; Szépirodalmi, Budapest, 1988 (Kentaur könyvek)
  • A mongolok titkos története; ford., előszó Ligeti Lajos, versford. Képes Géza, utószó Kara György; Osiris, Budapest, 2004