Ламжавын Доной

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Ламжавын Доной (1904-?) нь Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, үндэсний бөхийн улсын начин цолтой бөх юм. 1932 оны Хэнтий аймгийн наадамд Босоо хэмээх Самдан аваргаар 6 даван түрүүлж аймгийн арслан болсон бөгөөд 1934 онд Ардын Хувьсгалын 13 жилийн ойн их баяр цэнгэл наадамд 5 даван Монгол Улсын начин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн билээ. Түүнээс хойш Мөрөн сумаас улсын цолтой бөх хараахан төрөөгүй байна.