Мөрөн сум (Хэнтий)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Мөрөн (худам монголоор Müren.png мүрэн) — Хэнтий аймгийн сум. 2010 оны тооллогоор Монгол улсын харъяат иргэн, Мөрөн сумын суурин хүн ам - 1,326[1]. Энэ тооллогоор бол аймгийнхаа хамгийн цөөн хүн амтай сум гэж үзэгдэнэ. Сумын нутаг захиргааны 5 багт хуваагддаг. Чандгана Талын нүүрсний уурхай сумын төвөөс зүүн тийш 25 км зайд байдаг.

Багуудын хүн ам[2]
Багийн нэр Хүн ам
(2010)
1 Зөөлөн 211
2 Өлзийт 203
3 Бүрээт 258
4 Цагаан толгой 543
5 Чандган 111

Мөрөн сум нь Мөрөн голын сав дагуу газар байрладаг бөгөөд газар тариалан эрхлэхэд тохиромжтой тал, говь хосолсон өргөн уудам газартай билээ. Мөрөн гол нь сумын төвөөс урагшаа урсан Хэрлэн голд цутгадаг байсан боловч сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурын өөрчлөлт болон хариуцлагагүй уул уурхайгаас шалтгаалан ширгэх аюулд өртөөд байна.

Хүмүүс[засварлах | edit source]

Ардын журамт цэргийн анхны хорооны дарга, партизан Пунцаг Хэнтий,Хөвсгөл аймгийн засаг даргаар болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн

төв зөвлөлийн даргаар ажиллаж байсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Лувсаннаваан

20-р зууны хүүхдийн нэрт зохиолч Дамдинцоогийн Содномдорж Монгол улсын гавьяат нэгдэлчин Долгорын Намжил Монгол улсын Гавьяат нэгдэлчин Цэрэнням Монгол улсын гавьяат малчин Доржпаа Улсын алдарт уяач Энхсүх гэх мэтээр маш олон алдартан бий шүү дээ.


Халхын Цэцэнхаадын амьдарч байсан энэ нутгийн түүхийг их товчхон, маш бүрхэг бичсэн байна даа.

Түүх соёлын дурсгалт газрууд[засварлах | edit source]

Салбар уулын бичигт ханангийн их, бага бичээс, Баруун хэрэм, Зүүн хэрэм зэргийг дурьдаж болно. Хэнтий аймгийн зон олны шүтэж, биширч тахидаг Өндөрхаан уул Мөрөн сумын 3-р багийн нутагт оршдог.

Эх сурвалж[засварлах | edit source]