Баян-Овоо сум (Хэнтий)
Халхын Сэцэн хан аймгийн Дархан хошой Чин дангийн хошуу, Эрдэнэдалай вангийн хошууны нутаг нь 1655-1707 онуудад байгуулагдсан бөгөөд Их эзэн Чингис хааны эх Өэлүн, дүү Отчигон хоёрын нутаглаж бүхий газар хэмээн түүхэн сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн бөгөөд Хубилай хааны төрсөн нутаг болох талаар түүхийн улбааг эрдэмтэд судлан тогтоохоор ажиллаж байна.
Ардын хувьсгал ялсны дараагаар 1923 онд Хан Хэнтий уулын аймагт багтан байгуулагдсан, түүхэндээ 3 удаа томоохон нүүдэл хийж, 1941 онд Хөндлөн Ухаагаас Жавхлантын өвөрт ирж суурьшжээ.
Эдүгээ тус сум нь 338.1 мян.га газар нутагтай, Дорнодын их талын баруун зах, Хэнтий аймгийн зүүн хилд Батноров, Норовлин, Баянхутаг, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт сумдтай хил залган оршдог.
Засаг захиргааны 4 нэгжтэй
2019 оны байдлаар 609 өрх, 1916 хүн ам, 208973 толгой малтай болж жилээс жилд хүн ам, малын тоо өссөн байна.
- «Баян-Овоо сум» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Баян-Овоо сум»-аас олж болно.
Баян-Овоо сум ᠪᠠᠶᠠᠨ ᠣᠪᠤᠭ᠋᠌ᠠ ᠰᠣᠮᠣ |
|
---|---|
сум | |
Улс,орон | ![]() |
Дээрх нутаг | ![]() |
Нутгийн хуваарь (4) |
Дөрвөн баг 1. Дэлгэрхаан 2. Наран 3. Сүмбэр 4. Жавхлант |
Сумын төв | Жавхлант [1] ᠵᠢᠪᠬᠤᠯᠠᠩᠲᠤ |
Газар нутаг | 3381 км² |
Хүн ам (2014) | ▼ 1,640 хүн [2] |
Ард түмэн | монгол үндэстэн (~100%) |
Нутгийн олон | Хэнтийн Баян-Овооныхон |
____ он | үүсэн байгуулагдсан |
Шуудан-дугаар | 23010 [3] |
Хаяа залгаа газар, нутаг |
↑ Норовлин ← Батноров → Хөлөнбуйр ↓ Түмэнцогт ↙ Баянхутаг |
Хот хүрэх замын урт |
← Улаанбаатар (__ км) ← Өндөрхаан (__ км) |
Баян-Овоо — Хэнтий аймгийн сум. 2010 оны тооллогоор Монгол улсын харъяат иргэн, Баян-Овоо сумын суурин хүн ам - 1,581[4]. Энэ тооллогоор бол аймгийнхаа 17 сумнаас 3-р цөөн хүн амтай сум гэж үзэгдэнэ. Сумын нутаг захиргааны 4 багт хуваагддаг.
Багийн нэр | Хүн ам (2010) | |
---|---|---|
1 | Дэлгэрхаан | 302 |
2 | Наран | 313 |
3 | Сүмбэр | 304 |
4 | Жавхлант | 662 |
Энд төрсөн хүн[засварлах | edit source]
- Дансранбилэгийн Догсом (1884–1941) — төр нийгмийн зүтгэлтэн
- Самаагийн Гомбожав (1901–1980) — Гандан хийдийн хамба лам
- Г. Чулуунбаатар (1950) — зууны манлай сумын заан
- Ч. Сэрээтэр (1924—2009)— төр нийгмийн зүтгэлтэн
Эх сурвалж[засварлах | edit source]
- ↑ МУИС-МХСС. «Монгол хэлний хадмал толь». Улаанбаатар 2011.
- ↑ Хэнтий аймгийн Статистикийн хэлтэс. Хэнтий аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын товхимол. 2013-12-31.
- ↑ Харилцаа холбооны зохицуулах хороо. «Шуудангийн нэгдсэн код»
- ↑ Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (сум, дүүргийн түвшнээр)
- ↑ Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (баг, хорооны түвшнээр)