Жаргалтхаан сум
Жаргалтхаан сум
ᠵᠢᠷᠭᠠᠯᠲᠤᠬᠠᠨᠰᠤᠮᠤ | |
|---|---|
| Улс | |
| Аймаг | |
| Сумын төв | Жаргалтхаан |
| Газар нутаг | |
• Нийт | 2,752 км2 (1,063 бээр2) |
| Хүн ам (2020) | |
| • Нийт | ▼ 2,259 |
| Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Жаргалтхаан — Хэнтий аймгийн сум. Хуучнаар Сэцэн ханы аймгийн Баатар бэйлийн хошуу. 2010 оны тооллогоор Монгол улсын харьяат иргэн, Жаргалтхаан сумын суурин хүн ам - 1,831[1]. Энэ тооллогоор бол аймгийнхаа 17 сумнаас 12-р олон хүн амтай сум гэж үзэгдэнэ. Сумын нутаг захиргааны 5 багт хуваагддаг.
| Багийн нэр | Хүн ам (2010) | |
|---|---|---|
| 1 | Гичгэнэ | 373 |
| 2 | Баянцогт | 287 |
| 3 | Баян-Эрдэнэ | 283 |
| 4 | Чулуут | 356 |
| 5 | Төвийн | 532 |
Түүх
[засварлах | кодоор засварлах]Ардын засгийн газрын 1923 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Монгол улсын засаг захиргааны өөрчлөлт болж, хошуудыг сонгох сонгууль явагдах үед Хан Хэнтий уулын аймгийн хуучин хошуудын түр захиргаадыг арван, тавин, сум, хошуу хэмээн зохион байгуулж, Баатар бэйлийн хошууг тус нутгийн нэгэн хэсэг нутаг болох Хэрлэн Баян Улаан уулсын салбар Баянзүрх уулын нэрээр Баянзүрхийн хошуу гэж шинээр нэрлэсэн байна. 1931 онд тус сумын төвийн хоймрын Жаргалтхаан уулын нэрээр Жаргалтхаан сум хэмээн нэрлэгдсэн.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Ихэнх нутаг нь хар шороон хөрстэй ба Хэнтийн нурууны өмнөд салбар уулс бүхий шилмүүст ой зонхилдог. Цэнхэрийн, Гичгэнийн, Тэнгэлэгийн зэрэг томоохон голуудтай. Цагаан, Холбоо, Ганц зэрэг нууруудтай. Жаргалтхаан, Баянхаан, Нүүрэнтэй, Баянцогт, Дэлгэр овоо зэрэг уулс далайн түвшнээс дээш 1700 орчим м өндөр.