Леопольдо Галтьери
Леопольдо Галтьери Leopoldo Galtieri | |
Бүрэн эрхийн хугацаа: | 1981 оны 12 сарын 22 – 1982 оны 6 сарын 18 |
---|---|
Төрсөн: | 1926 оны 7 сарын 15 Буэнос-Айрес муж, Касерос[1] |
Нас барсан | 2003 оны 1 сарын 12 (60 настай насалсан) Буэнос-Айрес |
Мэргэжил: | Цэргийн зүтгэлтэн |
Леопольдо Фортунато Галтьери Кастелли (Испани: Leopoldo Fortunato Galtieri Castelli, 1926 оны 7 сарын 15 – 2003 оны 1 сарын 12) нь Аргентины генерал бөгөөд 1981 оны 12 сарын 22-ноос 1982 оны 6 сарын 18-нд тус улсын ерөнхийлөгчөөр ажилласан, цэргийн диктатурын (албан ёсоор Үндэсний өөрчлөн байгуулах явц) хамгийн сүүлчийн удирдагч юм[2]. Тагнуулын 601-р батальон түүнд захирагддаг байв[3]. Түүний тушаалаар Аргентин улс Фолклэндийн арлуудын төлөө Их Британитай дайтсан бөгөөд Их Британи улс Фолклэндийн арлуудыг буцаан авсны дараа удалгүй Галтьери эрх мэдлээ алдаж, төрийн эрхээс зайлуулагджээ. Ийнхүү Аргентин оронд ардчилал тогтсоноор Галтьери 1983 оны сүүлчээр хуучин цэргийн эрхтнүүдийн хамтаар баривчлагдаж, Бохир дайны үеэр хүний эрхийг зөрчсөн, Фолклэндийн дайныг өдөөсөн хэргээр яллагдсан юм. Цэргийн шүүхийн яллагч түүний бүх цэргийн цолыг хураан авч, буудан алах ял төлөвлөсөн хэдий ч шүүхээс 12 жилийн ял оноожээ. 1988 онд цэргийн цолоо хураалгасан түүнийг ерөнхийлөгч Карлос Менем 1989 онд уучлал үзүүлэн сулласан байна. 2002 оны 7 сард Аргентины шүүх түүнд 1970-аад оны сүүлчээр хүүхэд хулгайлсан, зүүний үзэлтэй 18 хүн сураггүй алга болсон, Испанийн 3 иргэн сураггүй алга болсон хэрэгт холбогдуулан гэрийн хорионд оруулсан. Нойр булчирхайн хорт хавдар туссан тэрээр Буэнос-Айресын нэгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2003 оны 1 сард зүрхний шигдээсээр нас баржээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ http://www.clarin.com/diario/2003/01/13/p-01401.htm (in spanish)
- ↑ [1] Dark Years: Argentina's Military Dictatorship
- ↑ New Documents Describe Key Death Squad Under Former Army Chief Galtieri, National Security Archive