Лерой Баррелл
Харагдац
| Лерой Баррелл | |||||||||||||||||||
| Бүтэн нэр | Лерой Расселл Баррелл | ||||||||||||||||||
| Улс | |||||||||||||||||||
| Төрсөн өдөр | 1967 оны 2 сарын 21 (59) | ||||||||||||||||||
| Төрсөн газар | Пеннсилвани, Филадельфи | ||||||||||||||||||
| Өндөр | 183 см | ||||||||||||||||||
| Жин | 82 кг | ||||||||||||||||||
| Замнал | |||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ХА-ийн төрөл | Богино зайн гүйлт | ||||||||||||||||||
| Дээд үзүүлэлт | 9,85 с (100 м) | ||||||||||||||||||
| Клуб | Santa Monica Track Club | ||||||||||||||||||
| Өдгөө | зодог тайлсан | ||||||||||||||||||
| Зодог тайлсан он | 1998 | ||||||||||||||||||
| Медалийн толь | |||||||||||||||||||
| |||||||||||||||||||
| |||||||||||||||||||
Лерой Расселл Баррелл (Англи: Leroy Russel Burrell, 1967 оны 2 сарын 21-нд Пеннсилвани муж улсын Филадельфи хотод төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч, 100 метрийн гүйлтийн 2 удаагийн дэлхийн дээд амжилтын эзэн юм. Тэрээр анх 1991 оны 6 сард 9.90 секундын үзүүлэлтээр дэлхийн дээд амжилт тогтоосныг мөн оны 9 сард болсон дэлхийн АШТ-ий үеэр Карл Льюис эвджээ. Тэр тэмцээнд Баррелл өөрийнхөө тэр амжилтыг ахиулсан боловч Льюисийг гүйцэлгүй мөнгөн медаль зүүсэн юм. Баррелл 1994 онд 9.85 секундын үзүүлэлтээр 2 дахь удаадаа дэлхийн дээд амжилтыг тогтоосон нь Атлантад болсон 1996 оны олимпод Донован Бэйли 9.84 секунд болгож ахиулах хүртэл хадгалагдсан билээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- ОУХАХ-ны цахим хуудсан дахь тамирчны танилцуулга: Лерой Баррелл
- Хьюстоны Их Сургуулийн цахим хуудас дахь Барреллын танилцуулга