Jump to content

Лигурийн тэнгис

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Лигурын тэнгис-с чиглүүлэгдэв)
Лигурийн тэнгис
Лигурийн тэнгис
Лигурийн тэнгисийн байршил
Ай савын улс орон  Итали,  Монако,  Франц

Лигурийн тэнгис (Латин: Mare Ligusticum, Франц: mer Ligure, Итали: mar Ligure, лиг. Mâ Ligure; Англи: Ligurian Sea; Орос: Лигурийское море; Лигури аймгийн нэрээс ийм нэртэй болсон) — хойд зүгийн Генуя хот, өмнө зүгийн Корсика арлын хооронд байдаг Газар дундын тэнгисийн хэсэг, тохой, булан.

Лигурийн тэнгис хойд хөвөөгөөрөө Франц, Монако, Итали гурван улсын нутагтай учирдаг. Талбай — 15 мян. км², дундаж гүн — 1,200 м, бүр гүн хэсэгтээ - 2,546 м хүрнэ. Корсик арлын зүүн талаар Тиррений тэнгистэй, баруун талаар яг Газрын дундад тэнгистэй нийлдэг. Тус тэнгисийн эргийн хамгийн том хот бол Италийн Лигури мужийн Генуя болох юм. Тэнгист Апеннины нуруунаас эх авсан "Арно" мэтийн олон жижиг гол цутгадаг.

Лигурийн тэнгисийн хамгийн гүн цэг нь Лигурийн тэнгисийн нэг хэсэг болох Генуягийн буланд байдаг бөгөөд усны гадаргуугаас доош 2615&nbspметр гүн байдаг.[1]

 Commons: Лигурийн тэнгис – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Ligurisches Meer: Artikel der Website goruma.de, abgerufen am 18. August 2011.