Jump to content

Ли Калхун

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ли Калхун
тамирчны хүртсэн медаль
Эрэгтэй хөнгөн атлетик
 Америкийн Нэгдсэн Улс -ыг3 төлөөлж
Зуны олимп
Алт Мельбурн 1956 110м халхалттай гүйлт
Алт Ром 1960 110м халхалттай гүйлт

Ли Күйнси Калхун (Англи: Lee Quincy Calhoun, 1933 оны 2 сарын 23 – 1989 оны 6 сарын 21) нь 110 метрийн халхалттай гүйлтийн олимпын хошой аварга, АНУ-ын хөнгөн атлетикч юм.

Миссиссиппи муж улсын Лаурелд төрсөн Ли Калхун Хойд Каролинагийн төв их сургуулийг төлөөлж 1956, 1957 онуудад Үндэсний Коллежийн Биеийн Тамирын Холбооны 12 ярдын халхалттай гүйлтийн аварга болсон. Мөн Сонирхогчдын Хөнгөн Атлетикийн Холбооны 1956, 1959 оны 110 метрийн, 1959 оны 120 ярдын халхалттай гүйлтийн аварга болжээ.

1956 оны зуны олимпод Калхун гайхалтай амжилт үзүүлэн, шигшээ уралдаанд хувийн дээд амжилтаа бараг 1 секундээр ахиулан 13.5 секундын амжилттайгаар алтан медаль хүртэв. Ингэхдээ барианы өмнө шунгаснаар багийн анд Жак Дэвисээс мөрөө барианы шугамд түрүүлэн хүргэсэн. Энэ аргыг Калхун Дависаас сурсан гэдэг.

1958 онд Калхун Сүйт залуу ба бүсгүй телевизийн цуврал шоунаас бэлэг авсан хэргээр эрхээ хасуулж, 1960 оны олимпод оролцох эсэх нь бүрхэг болов. Гэсэн ч Ромын олимпын өмнөхөн 13.2 секунд гүйж дэлхийн дээд амжилтыг давтан, түрүүлэх хамгийн өндөр магадлалтай тамирчин гэгджээ. Улмаар олимпод 13.98 секунд гүйж, багийн анд Вилли Мэйгээс 0.01 секундын зөрүүтэйгээр барианд орсноор олимпод 2 дахиа түрүүлжээ.

Зодог тайлсны дараа их сургуулийн гүйлтийн дасгалжуулагч болсон Калхун эхлээд Грамблинг мужийн их сургууль, дараа нь Иелийн их сургууль, эцэст нь Баруун Иллинойн их сургуульд ажиллаж байв. Тэрбээр 1976 оны зуны олимпод туслах дасгалжуулагчийн хувиар оролцсон.

Калхун 1974 онд АНУ-ын үндэсний хөнгөн атлетикийн алдрын танхимд сонгогджээ.

Ли Калхун 56 насандаа Пеннсильвани муж улсын Эрид нас нөгчсөн юм.