Лувсандагвын Энхтайван

Лувсандагвын Энхтайван (1955 оны 12-р сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн-2024 оны 3-р сарын 14-нд нас барсан) -Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, доктор, профессор.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Л.Энхтайван нь 1955 оны 12-р сарын 5-нд Улаанбаатар хотноо Ардын эмч, академич Эрээдэрийн Лувсандагвын бага хүү болон төрсөн.

1973 онд нийслэлийн 1-р дунд сургууль, 1978 онд БНАГАУ-ын Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч-математикч мэргэжлээр тус, тус төгссөн.

Тэрээр ажлын гараагаа “Улсын төлөвлөгөөний комисс”-т мэргэжилтнээр эхлүүлж улмаар 1983-1989 онд Зүүн Германы Залуучуудын дээд сургуульд багш, орчуулагч,

1990-1993 онд Сайн нарын Зөвлөлийн дэргэдэх Удирдлагын хөгжлийн институтэд ахлах багш, эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, 1994-2004 онд Удирдлагын академийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч,

2000-2004 онд Санхүү эдийн засгийн яамны дэд сайд,

2004-2008 онд Монгол Улсаас Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Вена дахь НҮБ-ын салбар төвд суугаа байнгын төлөөлөгч,

2009 оноос Санхүү, эдийн засгийн бодлогын судалгааны төвийн тэргүүн, 2011 оноос 2024 онд Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээр ажиллаж байсан.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

Түүний ажил, хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол, Алтангадас одон, Австри Улсын Гавьяаны их алтан туузат одон, Эдийн засгийн тэргүүний ажилтан тэмдгээр тус тус шагнуулсан байна.