Jump to content

Лувсандоржийн Рэнчин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лувсандоржийн Рэнчин (1943 - 2007 оны 2 сарын 3) нь Монгол Улсын гавъяат хуульч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн байв.

Тэрээр 1943 онд Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн. 1966 онд Эрхүүгийн Их Сургууль дүүргэжээ.

  • 1966-1971 онд Сэлэнгэ аймгийн прокурорт хэсгийн прокурор, аймгийн прокурорын туслах
  • 1971-1979 онд Улсын ерөнхий прокурорын газарт тасгийн дарга, хүрээлэнгийн захирал
  • 1980-1986 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хороонд зохион байгуулагч, хэлтсийн орлогч эрхлэгч
  • 1982-1984 онд Шүүх яамны нэгдүгээр орлогч сайд
  • 1986-1990 онд Улсын Дээд Шүүхийн дарга
  • 1990-1994 онд ШУА-ийн Төр, эрх зүйн хүрээлэнгийн секторын эрхлэгч, Монгол Улсын Их Сургуульд тэнхимийн эрхлэгч
  • 1994-2007 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч
  • 2002-2007 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр тус тус ажиллаж байв.

1980 онд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.