Лувсанжавын Дашчирэв
Харагдац
Лувсанжавын Дашчирэв (1958-2023 оны 3 сарын 25) нь Архангай аймгийн Хотонт сумын харьяат, үндэсний бөхийн улсын начин цолтой бөх. Мөн самбо бөхөөр хичээллэж, олон улсын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн, спортын мастер цолтой.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Л.Дашчирэв нь Архангай аймгийн Хотонт сумын нутаг “Уужуу хөх хад” гэдэг газар 1958 онд төржээ.
Тэрээр жолооч мэргэжилтэй бөгөөд Автотээврийн 1-р баазад олон жил жолоочоор ажиллажээ.
Үндэсний бөх
[засварлах | кодоор засварлах]Тэрбээр тохой татаж суйлах, хонгодох, хав барьцнаас тонгорох, хутгах, өсгийдөх мэхүүдийг түлхүү хийдэг байжээ.
Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 1980 | АХ-ын 59 жилийн ойн баяр наадамд улсын начин Д.Сэрээтэрээр тав давж
"Монгол улсын начин" цолыг хүртсэн. |
512 |
Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 1979 | Төв аймгийн баяр наадамд долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. | 128 |