Лю Сяобо
Лю Сяобо (хятад. уламж. 劉曉波, хялбар. 刘晓波, пиньинь Liú Xiǎobō; 1955 оны 12-р сарын 28-нд БНХАУ-ын Чанчүнь хотод төрсөн- 2017 оны 7-р сарын 13-нд БНХАУ-ын Шэньян хотод нас барсан) - хятадын хүний эрхийг төлөө тэмцэгч, уран зохиолч. 2010 оны Нобелийн энхтайвны шагналтан.
Лю Сяобо 1955 оны 12-р сарын 28-нд Чанчүнь хотод Их сургуулийн багш, Соёлын хувьсгалын үеэр хэлмэгдэж, нутаг заагдан цөлөгдсөн коммунистын гэр бүлд төржээ. Залуу насандаа хөдөө аж ахуйн ажилтан, үйлдвэрийн ажилчин, дараа нь Жилин мужийн их сургуульд элсэн орсон ажээ.
Лю Сяобо их сургуулиа төгсөөд филологийн багш болж, 1988-1989 онд АНУ, Норвегид томилолтоор явж байжээ.
1989 онд Тяньаньмэний талбайд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр Лю Сяобо Хятадад буцаж ирээд, оюутнуудад хохирол учруулахгүйн тулд талбайг тайван орхихыг уриалж байв. Оюутнуудыг дэмжсэнийхээ төлөө тэрээр баривчлагдаж, 1989 оны 6-р сараас 1991 оны 1-р сар хүртэл шоронд суусан байна. 1995 оны тавдугаар сард эрх баригчдыг шүүмжилсэн хэргээр дахин баривчлагдаж, 6 сар хоригдож, алдаагаа хүлээн зөвшөөрч захидал бичээд суллагдсан. 1996 онд тэрслэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад дахин баривчлагдаж, 1999 он хүртэл хүмүүжүүлэх лагерьт оржээ.
2008 оны 12-р сарын 8-нд, дүрмийг хэвлэхээс хоёр хоногийн өмнө Лю Сяобог баривчил байжээ. 2009 оны арванхоёрдугаар сард түүнийг Засгийн газрыг огцруулахад уриалсан хэргээр 11 жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Үүний дараа 2010 онд Вацлав Хавел,14-р Далай лам нарын хүмүүс түүний нэрийг Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшүүлжээ. Энэхүү үйл явдлыг БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас эрс эсэргүүцсэн мэдэгдэл хийсэн байна.
2017 оны 6-р сард Лю Сяобо шоронд элэгний хорт хавдартай болох нь тогтоогдсон. Шоронгоос түүнийг тэнсэн суллахаар Ляонин мужийн Шэньян дахь Хятадын Анагаах Ухааны Их Сургуулийн эмнэлэгт шилжүүлжээ. Герман, Их Британи, АНУ, Европын Холбооны эрх баригчдын төлөөлөгчид Лю Сяобог гадаадад явуулж эмчлүүлэх хүсэлтийг Хятадын эрх баригчдад хандсан ч түүнийг Хятадаас гарахыг зөвшөөрөөгүй байна.
Лю Сяобо 2017 оны 7-р сарын 13-нд 61 насандаа таалал төгссөн ажээ.