Jump to content

БНХАУ-ын Гадаад хэргийн яам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Бээжин хот

БНХАУ-ын Гадаад хэргийн яам (Хятад: 中华人民共和国外交部, пиньинь Zhōnghuá Rénmín Gònghéguó Wàijiāobù ) нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад бодлогыг хэрэгжүүлэгч Төрийн яам. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн бүрэлдэхүүнд ордог бөгөөд БНХАУ-ын Засгийн газрын бусад орнуудын Засгийн газартай болон Олон улсын байгууллагуудтай харилцах асуудлыг эрхэлдэг.

Хятадын Ардын Төв Засгийн газрын Гадаад хэргийн яам 1949 оны 10-р сард байгуулагдсан бөгөөд Ерөнхий сайд Жоу Эньлай анхны Гадаад хэргийн сайдаар хавсран ажиллаж байжээ. Тус яам 1954 оны 9-р сард одоогийн хэлбэрээ олж авсан. Соёлын хувьсгалын үеэр тус яам хүнд байдалд орсон. Дэн Сяопины удирдлага дор тус яам мэргэжлийн түвшинд хүрч чадсан. 21-р зуунд Хятадын дэлхийн хүч чадал, дипломат харилцаа өсөхийн хэрээр тус яам улам чухал, нэр хүндтэй болсон.

БНХАУ-ын удирдагчид “Дэлхийн олон улсын харилцааны олон тулгуурт бодлогыг баримтлана”, “цар тахалын дараах үед дэлхий дахинд харилцан оролцоотой, тэнцвэржүүлсэн даяршлалын чиг хандлага хэрэгтэй байна”, “бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг байнга баримтална”, “хөрш орнуудтайгаа сайн харилцаа өрнүүлж тэднийг түнш гэж үзэх болно” гэж гадаад бодлогоо тодорхойлж байгаа.

БНХАУ нь Афганистан, Балба, Бутан, Вьетнам, Казахстан, Киргиз, Лаос, Мьянмар, Монгол, ОХУ, БНАСАУ, Пакистан, Тажикистан болон Энэтхэг гэсэн 14 улстай хиллэж, дэлхий 180 орчим улстай дипломат харилцаа тогтоосон байна.

2024 оны байдлаар дэлхийн даяар 274 Дипломат төлөөлөгчийн газартайгаар дэлхийн бусад орнуудын жагаалтыг тэргүүлж байна.

БНХАУ-ын ГХЯ тэтгэвэрт гарсан ахмад дипломат ажилтнуудын мэдлэг, туршлагыг ашиглах асуудалд түлхүү анхаарч байдаг. ГХЯ-ны бүтэц дотор тусгайлан “Ахмад ажилтнуудын товчоо” ажилдаг нь үүний тод илэрхийлэл гэж үзэж болно.      

Хятад улс НҮБ-ыг анх байгуулсан 51 орны нэг байсан бөгөөд 1971 оны 10 дугаар сарын 25-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн № 2758 дугаар шийдвэрээр БНХАУ-д эрхийг шилжүүлэн өгч НҮБ-ын гишүүн бөгөөд НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын 5 гишүүн орны нэг болсон. НҮБ-ын төсвийн 7,92 %-г БНХАУ бүрдүүлдэг.

Мөн тус улс нь ШХАБ, БРИКС зэрэг олон улсын байгууллагын санаачлагч гишүүн орон юм.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь БНХАУ-тай 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоожээ.

БНХАУ-ын ГХЯ-ны бүтэц

[засварлах | кодоор засварлах]

ГХЯ-ны удирдлага

[засварлах | кодоор засварлах]

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны удирдлагад Яамны сайдаас гадна ГХЯ-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, 5 орлогч сайд, Яамны хяналт шалгалт хариуцсан Намын хянан шалгах комиссын төлөөлөгч бөгөөд 3 сайдын туслах ордог байна.

2020 оны байдлаар БНХАУ хилийн чанд дахь ДТГ-уудын тоогоороо дэлхийд тэргүүлж нийт 276 болоод байгаа бол БНХАУ-ын газар нутаг дээр 256 Гадаадын Дипломат төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаа явуулж байна. ГХЯ-ны ажилтнуудаа эхлээд дотоодын их, дээд сургууль төгсөгчдөөс бүрдүүлж гадаадад давтан сургах хэлбэрээр бэлтгэдэг байна.     

ГХЯ-ны бүтэц

  • Ерөнхий газар
  • Бодлого төлөвлөлтийн газар
  • Азийн газар
  • Баруун Ази ба Хойд Африкийн газар
  • Африкийн газар
  • Европ-Төв Азийн газар
  • Европын газар
  • Умард Америк ба Далайн орнуудын газар
  • Латин Америк ба Карибын тэнгисийн газар
  • Олон улсын байгууллага, бага хурлын газар
  • Олон улсын эдийн засгийн харилцааны газар
  • Зэвсгийн хяналтын газар
  • Гэрээ, эрх зүйн газар
  • Улсын хил ба далайн асуудал эрхэлсэн газар
  • Хэвлэл, мэдээллийн газар
  • Ёслолын газар
  • Консулын газар (Консулын туслалцаа үзүүлэх төв)
  • Хонконг, Макао, Тайванийн хэргийн газар
  • Орчуулгын газар
  • Гадаад хэргийн удирдлага, зохицуулалтын газар
  • Гадаад аюулгүй байдлын хэргийн газар
  • Боловсон хүчний газар
  • Тэтгэвэрт гарсан боловсон хүчний товчоо
  • Захиргааны газар
  • Санхүүгийн газар
  • Намын хорооны асуудлын газар / Гадаад дахь Дипломат төлөөлөгчийн газрын намын хорооны асуудал/
  • Гадаад хэргийн яамны хяналт шалгалтын алба
  • Архивын товчоо
  • Гадаад харилцааны яамны болон хилийн чанд дахь ДТГ-уудын үйлчилгээний газар

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын (БНХАУ) хилийн чанадад суугаа дипломат ажилтнуудын тухай хуулийн дагуу Хятадын дипломат алба нь нийт 7 зэрэглэлийн цол хэргэмтэй байдаг.

Үүнд:

  • Элчин сайд (Ambassador / 大使) – Хамгийн дээд цол бөгөөд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын шийдвэрээр олгогддог.
  • Элчин зөвлөх (Minister / 公使)
  • Зөвлөх (Counselor / 参赞)
  • Нэгдүгээр нарийн бичгийн дарга (First Secretary / 一等秘书)
  • Хоёрдугаар нарийн бичгийн дарга (Second Secretary / 二等秘书)
  • Гуравдугаар нарийн бичгийн дарга (Third Secretary / 三等秘书)
  • Атташе (Attaché / 随员) – Анхан шатны дипломат цол.

Хятадын Элчин сайд нарыг томилогдон суугаа улстай харилцах ач холбогдлоос хамааран дотор нь 3 зэрэглэлд хуваадаг бөгөөд үүнээс хамаарч хангамж нь өөр өөр байдаг.

  • Дэд сайдын зэрэглэлийн Элчин сайд (副部级大使): АНУ, ОХУ, Их Британи, Франц, Герман, Япон, БНАСАУ, Энэтхэг, Бразил зэрэг 9-11 их гүрэн, мөн НҮБ, ЕХ-нд суугаа элчин сайд нар багтана. Эдгээр нь Хятадын төрийн яамны Дэд сайдын (副部长) зэрэг зиндаатай.
  • Газрын даргын зэрэглэлийн Элчин сайд (正司级大使): Монгол Улс болон дунд хүчний орнуудад суугаа Элчин сайд нар үүнд хамаарна.
  • Орлогч даргын зэрэглэлийн Элчин сайд (副司级大使): Жижиг эсвэл харилцаа багатай орнуудад суугаа элчин сайд нар

Холбоотой ажилдаг Агентлагууд

[засварлах | кодоор засварлах]
  1. БНХАУ-ын ГХЯ-ны Хонконг хотын Засаг захиргааны онцгой бүс дэх Комиссын ажлын алба
  2. БНХАУ-ын ГХЯ-ны Макаогийн онцгой бүс дэх Комиссын ажлын алба

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар

[засварлах | кодоор засварлах]
  1. Жоу Эньлай (Zhou Enlai ) -(1949 оны 10-р сарын 1-ний өдрөөс 1958 оны 2-р сарын 11-ний өдөр хүртэл)
  2. Чэнь И (Chen Yi) -(1958 оны 2-р срын 11-ний өдрөөс 1971 оны 3-р сарын 3-ны өдөр хүртэл);
  3. Цзи Пэнфэй (Ji Pengfei) -(1972 оны 1-р сарын 19-ний өдрөөс 1974 оны 11-р сарын 14-ний өдөр хүртэл);
  4. Цяо Гуаньхуа (Qiao Guanhua) -(1974 оны 11-р сарын 14-ний өдрөөс 1976 оны 12-р сарын 2-ны өдөр хүртэл);
  5. Хуан Хуа (Huang Hua) -(1976 оны 12-р сарын 2-ны өдрөөс 1982 оны 11-р сарын 19-ны өдөр хүртэл);
  6. У Сюэцянь (Wu Xueqian)-(1982 оны 11-р сарын 19-нөөс 1988 оны 4-р сарын 12-ны өдөр хүртэл);
  7. Цянь Цичэнь (Qian Qichen)-(1988 оны 4-р сарын 12-ноос 1998 оны 3-р сарын 17-ны өдөр хүртэл); Зөвлөлт судлал.
  8. Тан Зиасюань (Tang Jiaxuan)-(1998 оны 3-р сарын 17-ны өдрөөс 2003 оны 3-р сарын 17-ны өдөр хүртэл); Япон судлал.
  9. Ли Чжаосин (Li Zhaoxing)-(2003 оны 3-р сарын 17-ноос 2007 оны 4-р сарын 27-ны өдөр хүртэл); Америк судалал.
  10. Ян Жиэчи (Yang Jiechi )-(2007 оны 4-р сарын 27-ны өдрөөс 2013 оны 3-р сарын 18-ны өдөр хүртэл); Америк судлал./2011.06.16-нд Монголд айлчилсан/.
  11. Ван И (Wang Yi) -(2013 оны 3-р сарын 18-наас 2022 оны 12-р сар хүртэл). Япон хэлтэй , Япон дахь ЭСЯ-нд зөвлөхөөр болон Элчин сайдаар ажиллаж байсан.
  12. Цинь Ган (Qin Gang) (2022 оны 12-р сарын 30-наас -2023 оны 7-р сарын 25-ны өдөр хүртэл) Лондон бөгөөд Вашингтонд Элчин сайдаар ажиллаж байсан.
  13. Ван И (Wang Yi) -(2023 оны 7-р сарын 25-наас өнөө хүртэл).