Магелланы оцон шувуу

Магелланы оцон шувуу

Ховордолтын зэрэглэл

Ховордох дөхсөн
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Оцон шувуу хэлбэртэн
Овог: Оцон шувууныхан
Төрөл: Spheniscus
Зүйл: S. magellanicus
Латин нэр
Spheniscus magellanicus
(Forster, 1781)
Амьдрах бүс (улаан).
Амьдрах бүс (улаан).

Магелланы оцон шувуу, Spheniscus magellanicus, нь Өмнөд Америкийн оцон шувуу бөгөөд Аргентин, Чили, Бразил орчмын эрэг хавиар тархан нутаглана. Энэ зүйл нь Африк оцон шувуу, Галапагос оцон шувуу зэрэгтэй ойр холбоотой.

Гадаад төрх[засварлах | кодоор засварлах]

Магелланы оцон шувуу нь дунд хэмжээнийх бөгөөд 61-76 см өндөр, 2.7-6.5 кг жинтэй, эр нь эмээс биеэр том байна. Нас бие гүйцсэн нь ар нуруу нь хар, гэдэс хэвлий нь цагаан байдаг. Толгойноос цээжний хооронд 2 хар судалтай, толгой нь хар бөгөөд нүдний ар орчмоос эрүүг тойрон дугуйрсан цагаан судалтай. Магелланы оцон шувуу нь 25-30 насална.

Идэш тэжээл[засварлах | кодоор засварлах]

Энэхүү оцон шувуу нь арваалж, сам хорхой, сардин загас зэргийг барьж усан дотор хооллодог.

Үржил[засварлах | кодоор засварлах]

Үржлийн газар нь Өмнөд Америкийн Атлантын далай, Номхон далайн эрэг хавийн газар, арал болно. Магелланы оцон шувуу ой модон дунд, өвст талд, эсвэл нүцгэн газар үүрээ засах ба ухахад амархан газар бол жижиг хонгил ухдаг. Нас бие гүйцсэн оцон шувууд 5-8 сард далайгаар нүүдэллэн сэлэх бөгөөд хуурай газар барагтай гардаггүй аж. 9-10 сард үржлийн газраа цуглан 2 өндөг гаргана. Эр, эм ээлжлэн өндгөө дарж, 39-42 хоноод дэгдээхэй гарна. Нэг газраа олон жил дараалан үүр засах нь их юм.

Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]

Ном зүй[засварлах | кодоор засварлах]

  • Mike Bingham: Penguins of the Falkland Islands & South America, S. 48–51, 2001, ISBN 0-7596-3335-5

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Spheniscus magellanicus – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Магелланы оцон шувуу – Энэ үгийг тайлбар толиос харна уу