Jump to content

Манагуа нуур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Манагуа нуур
1986 (хойд зүг зүүн талд)
Манагуа нуур, Никарагуа
Манагуа нуур
Манагуа нуур
Солбицол12°20′N 86°25′W / 12.333°N 86.417°W / 12.333; -86.417Солбицол: 12°20′N 86°25′W / 12.333°N 86.417°W / 12.333; -86.417
Гарах урсгалТипитапа гол
Ай савд багтдаг улсНикарагуа
Урт65 км (40 бээр)
Өргөн25 км (16 бээр)
Талбай1,024 км2 (395 миль2)
Дундаж гүн9.5 м (31 фут)
Хамгийн гүн цэг20 м (66 фут)
Хөвөөний түвшин39 м (128 фут)
АралMomotombito [es]
СууринМанагуа

Манагуа нуур (Испани: Lago Xolotlán, Lago de Managua) нь Никарагуагийн нуур юм. 1,042 км² талбайтай, 65 километр орчим урт, 25 километр орчим өргөнтэй тус нуурын нэрийг Никарагуа нуурын нэртэй адил, Испанийн колоничлогчид "Манге" (тэдний Манкеме овгийнхныг нэрлэдэг байсан нэр) болон agua ("ус") гэсэн үгсийг нийлүүлэн өгчээ. Никарагуа улсын нийслэл Манагуа хот нуурын баруун өмнөд эрэгт оршино.

Нуурын усанд хэдэн арваны турш хүмүүсийн хэрэглэсэн бохир ус цутгагдаж байсан тул ус нь ихээр бохирдсон. Гэхдээ одоо ч Манагуагийн зарим иргэд нуурын эрэгт амьдарч, загасыг нь идэн амь зуусаар байна.

1998 онд гарсан Митч хар салхины үеэр нуурын усны түвшинй 5 өдөрт 3 метрээр нэмэгдэж, ойр орчмын байшин барилгыг сүйтгэж байсан удаатай.

Манагуа нуур Типитапа голоор Никарагуа нууртай холбоотой ч Никарагуа нуурын бух аврага загаснууд Манагуа нуурын бохир ус руу ордоггүй аж.

Гадны холбоосууд

[засварлах | кодоор засварлах]
 Commons: Манагуа нуур – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Stub icon

Энэ нуурын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.