Jump to content

Маналжавын Тогмид

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Маналжавын Тогмид нь зохиолч хүн.

М.Тогмид нь 1944 онд Ховд аймгийн Чандмань сумын Дөрөлжийн булаг хэмээх газар малчин ардын гэр бүлд төржээ.

  • Бага, дунд сургууль, Ховдын багшийн сургууль,
  • 1974 онд УБДС-ийн Түүх-Газар зүйн анги,
  • 1980 онд А.С.Пушкины нэрэмжит Орос хэлний дээд сургуулийн дээд курс тус тус төгсчээ.
  • 1982 онд Ленинградад А.А.Герцений нэрэмжит Багшийн Их сургуульд мэргэжил дээшлүүлжээ.

Мэргэжил: Багш

М.Тогмид нь 5 хүүхэдтэй. Хүү Сайнбаярын Ганхүү нь Дэлхийн ноён оргил Эврестэд 2023 онд гарсан.

Ажилласан байдал

[засварлах | кодоор засварлах]
  • 1974 оноос Сэлэнгэ аймгийн Төвийн 10 жилд Түүх-Нийгэм судлалын багш, ХЗЭ-ийн Хорооны дарга,
  • 1976 оноос СнЗ-ын УДТДТМБ-ын Улсын хороонд мэргэжилтэн,
  • 1982-1990 онуудад УБ багшийн сургууль, Соёлын сургууль, УБ Барилгын техникум зэрэг сургуулиудад багш, хичээлийн эрхлэгч, намын үүрийн дарга, салбарын эрхлэгчээр ажиллаж байжээ.

1970 оноос УБДС-ийн утга зохиолын дургуйланд суралцаж:

  • “Миний хөөрхөн муужгай” найраглал Залуу үе сэтгүүлд хэвлэгдэж зохиолч болох гараагаа эхэлжээ.
  • “Аралдай дархан баатар”,
  • “Эр зоригийн гайхамшиг”,
  • “Хөх тагтааны хөгжөөнтэй аялал”,
  • “Дайн явсан тарлан үнээ”,
  • “Түмэн настай Түнжинхүү” зэрэг шүлэг найраглалын номууд,
  • “Хувь заяаны цадиг” 5 цуврал роман,
  • “Бушуу туулай” хошин роман,
  • “Цагдаагийн дууль” 3 дэвтэр зохиол тус тус хэвлүүлжээ.

М.Тогмид нь Ингэх гээд байсан юм, “Төөрөг”, “ Зул” киноны зохиол бичжээ.

Хувь заяаны цадиг роман нь зууны шилдэг романы 5-рт багтдаг. Уншигчдын хамгийн их сонирхол татсан роман болсноор барахгүй романы бичлэгт шинэчлэл болсон гэж үздэг байна. Одоо 70000 гаруй хувь 6 дахиа хэвлэгдээд байна. Мөн "зохиолч Сүнжидмаа", "Аавдаа бичсэн захидал", "Хилчин нөхөртөө илгээх захидал" зэрэг уянгын найраглал бичиж хэвлүүлжээ. Түүний "Хувь заяаны цадиг", "Бушуу туулай роман" нь Өвөр монголд хэвлэгджээ. Тэр 500 гаруй шүлэг найраглал бичсэнээс “Хар нуур”, Дайчин хонгор бүсгүй”,” Жаргалант хайрхан”, “ Миний ээж тэнгэрт бий”, “ Дөрвөлжин нутаг сайхан” “Би зурах дуртай” , “Зургаан сарын цэцэг” “ Эрдэм төгс” зэрэг дуунууд нь олны хүртээл болжээ.

М.Тогмид нь одоо “Жарны дуун шастир” гэсэн нэртэй дотроо Жарнаас богино зун”, “ Жарнаас урт намар”, Жарнаас дутуу өвөл, “Жарнаас илүү хавар гэсэн онц сонирхолтой нэг сэдэвт 13 дэвтэр туульсийн цуврал роман бичиж дуусаад байна. Энэ цуврал нь Монголын роман бичлэгт шинэ үзэгдэл болох нь гарцаагүй юм.

Зохиолч М.Тогмид Нууц товчооны судалгаа хийж олон судалгааны өгүүлэл бичиж, Японы Эн-эйч-кэй тв-хийсэн "Монголын их гүрэн" баримтат киноны зохиогч, зөвлөхөөр ажиллажээ.