Сайнбаярын Ганхүү
Сайнбаярын Ганхүү нь Эврест-д гарсан, уулын спортын олон улсын хэмжээний мастер уулчин хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Уулчин Сайнбаярын Ганхүү нь Ховд аймгийн Манхан суманд төрсөн. Ховд аймгийн Чандмань сумын харьяат зохиолч Маналжавын Тогмидын ууган хөвгүүн болон мэндэлжээ.
С.Ганхүү нь уулын спортын мастер бөгөөд "Жаргалант уулчдын клуб"-н тэргүүн бөгөөд 2023 онд дэлхийн ноён оргил болох Эврестэд Ховд аймгаас гарсан анхны хүн болжээ.
Үйл явдал
[засварлах | кодоор засварлах]2022 онд Памирын аврах багийн ахлагч С.Ганхүү ажиллаж, энэ төслийг санаачлан зохион байгуулсан.
2023 оны 5 сарын 17-ны өглөө Дэлхийн хамгийн өндөр оргил гэгдэх Эверестэд олон улсын хэмжээний мастер С.Ганхүү амжилттай оргилдсон байна. Ингэснээр 8848 метрийн өндөрт орших дэлхийн дээвэр дээр гарсан Монголын ес дахь уулчин боллоо[1].
2023 оны 6 сарын 3-нд "Жаргалант" уулчдын клубын уулчид болох С.Ганхүү, О.Золбоохүү, Д.Амартогтох, Б.Батхишиг Б.Золзаяа, Л.Баярсайхан, Ц.Анхбаяр, Ц.Гэрэлт-Од нар дэлхийн дээвэр Эверэстийн оргилд болон Лхоце оргилуудад амжилттай авиралт хийн аюулгүй буусан. Б.Золзаяа, Б.Батхишиг, Д.Амартогтох, Л.Баярсайхан нар Лхоцегийн оргилд гарсан анхны монгол эмэгтэйчүүд болсон[2].
МУҮХ-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, "Жаргалант" клубийн уулчин Э. Даваадорж нарын баг аврах ажиллагааг амжилттай явуулж залуу уулчин Х.Бумхишигийг 2022 оны 9 сарын 13-нд эсэн мэнд буулгаж ирээд байна. МУҮХ- ноос мэдээлж байгаагаар Х.Бумхишиг гуравдугаар зэргийн хөлдөлттэй байгаа гэнэ[3].
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- "Монгол уулчин осолдоогүй"
- Эверестэд алга болсон монголын уулчныг "хоёр оргилын дундах киллари хананы орчимд ямар нэгэн байдлаар үлдсэн" гэж тооцоолжээ
- Тэдний түүх: Уулчин Х.Бумхишигийг халуун сэтгэлт аврагчид хүйтэн оргилоос хэрхэн аварсан бэ
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]
- ↑ "С.Ганхүү Эверестийн оргилд эх орныхоо далбааг мандуулав". www.shuud.mn. 2023-05-19. Татаж авсан: 2024-06-27.
- ↑ А.Цээсүрэн (2023-06-02). "Эверестэд мөрөө гаргасан уулчид маргааш эх орондоо ирнэ | News.MN". News.MN - Мэдээллийн эх сурвалж. Татаж авсан: 2024-06-27.
- ↑ сонин, О. Дашням, Өдрийн (2022-09-15). "С.Ганхүү: Хүний амь цаг минутаар хэмжигдэж байхад амарч суух эрх бидэнд байгаагүй". ikon.mn (англи хэлээр). Татаж авсан: 2024-06-27.