Jump to content

Сайнбаярын Ганхүү

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сайнбаярын Ганхүү нь Эврест-д гарсан, уулын спортын олон улсын хэмжээний мастер уулчин хүн юм.

Уулчин Сайнбаярын Ганхүү нь Ховд аймгийн Манхан суманд төрсөн. Ховд аймгийн Чандмань сумын харьяат зохиолч Маналжавын Тогмидын ууган хөвгүүн болон мэндэлжээ.

С.Ганхүү нь уулын спортын мастер бөгөөд "Жаргалант уулчдын клуб"-н тэргүүн бөгөөд 2023 онд дэлхийн ноён оргил болох Эврестэд Ховд аймгаас гарсан анхны хүн болжээ.

2022 онд Памирын аврах багийн ахлагч С.Ганхүү ажиллаж, энэ төслийг санаачлан зохион байгуулсан.

2023 оны 5 сарын 17-ны өглөө Дэлхийн хамгийн өндөр оргил гэгдэх Эверестэд олон улсын хэмжээний мастер С.Ганхүү амжилттай оргилдсон байна. Ингэснээр 8848 метрийн өндөрт орших дэлхийн дээвэр дээр гарсан Монголын ес дахь уулчин боллоо[1].

2023 оны 6 сарын 3-нд "Жаргалант" уулчдын клубын уулчид болох С.Ганхүү, О.Золбоохүү, Д.Амартогтох, Б.Батхишиг Б.Золзаяа, Л.Баярсайхан, Ц.Анхбаяр, Ц.Гэрэлт-Од нар дэлхийн дээвэр Эверэстийн оргилд болон Лхоце оргилуудад амжилттай авиралт хийн аюулгүй буусан. Б.Золзаяа, Б.Батхишиг, Д.Амартогтох, Л.Баярсайхан нар Лхоцегийн оргилд гарсан анхны монгол эмэгтэйчүүд болсон[2].

МУҮХ-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, "Жаргалант" клубийн уулчин Э. Даваадорж нарын баг аврах ажиллагааг амжилттай явуулж залуу уулчин Х.Бумхишигийг 2022 оны 9 сарын 13-нд эсэн мэнд буулгаж ирээд байна. МУҮХ- ноос мэдээлж байгаагаар Х.Бумхишиг гуравдугаар зэргийн хөлдөлттэй байгаа гэнэ[3].


  1. "С.Ганхүү Эверестийн оргилд эх орныхоо далбааг мандуулав". www.shuud.mn. 2023-05-19. Татаж авсан: 2024-06-27.
  2. А.Цээсүрэн (2023-06-02). "Эверестэд мөрөө гаргасан уулчид маргааш эх орондоо ирнэ | News.MN". News.MN - Мэдээллийн эх сурвалж. Татаж авсан: 2024-06-27.
  3. сонин, О. Дашням, Өдрийн (2022-09-15). "С.Ганхүү: Хүний амь цаг минутаар хэмжигдэж байхад амарч суух эрх бидэнд байгаагүй". ikon.mn (англи хэлээр). Татаж авсан: 2024-06-27.