Александр Сергеевич Пушкин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Александр Сергеевич Пушкин

Александр Сергеевич Пушкин (1799 оны 6 сарын 6 [хуучнаар 1799 оны 5 сарын 26]1837 оны 2 сарын 10 [хуучнаар 1837 оны 1 сарын 29]) нь Оросын Романтик зохиолч, Оросын хамгийн агуу яруу найрагч бөгөөд Оросын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч юм.


Намтар[засварлах | edit source]

Александр Пушкин

Пушкины аав нь сурвалжит газрын эзэн, язгууртан, ээжийнх нь өвөө Абрам Петровчи Ганнибал нь Их Пётр хаанд бэлэг болж очсон этиоп үндэстэн боол байлаа.

Тэрээр Москва-д төрж, Петербургийн орчмын Царское Село (одоогийн Пушкин хот) тосгонд байрлах эзэн хааны лицейн сурагч байхдаа уншлагын шалгалтан дээр өөрийн зохиосон "Царское Селогийн дурсамж" хэмээх шүлгээ уншсанаар нэр алдар нь ихэд түгж, 1820 онд анхны найраглал болох "Руслан Людмила хоёр"-ыг бичжээ. 1811  онд Петербургийн Хаан сууринд нээгдсэн лицей  хэмээх  хаалттай сургуульд  авга  ах, нэлээд  нэрд  гарсан  шүлэгч Василий  Львович  Пүүшкин нь  аваачиж  оруулжээ. Тэнд  6 жил  суралцаж  ерөнхий боловсролыг бүрэн  эзэмших  ёстой аж. АС нэг  их  сайн сурдаггүй  боловч  яруу найрагт  их  дуртай, авъяастайг  нь багш  нар нь цөмөөр  хүлээн зөвшөөрсөн  байдаг. 1812 оны  дайн түүнд  эх оронч  сэтгэгдлийг  гүнзгий төрүүлсэн.Хэвлэгдэж уншигчдад  анх хүрсэн шүлэг  нь  1814 оны “Вестник Европы” сэтгүүлд хэвлэгдсэн “Шүлэгч  андаа” шүлэг  болой. 1815 онд шалгалтан дээр  “Хаан суурин  дахь  дуртгал”  шүлгээ уншиж, өвгөн Г.Державиныг догдлуулж  байв. 1817 онд лицей сургуулиа төгсөж Гадаад яамны  газар  ажиллахаар хуваарилагдсан. 1820 онд “Руслан, Людмила  хоёр”  гэдэг романтик  найраглалаа бичжээ. 

Пушкин  “Эрх чөлөөний  магтуу”  зэрэг хаант засгийн эсрэг чиглэсэн шүлэг бичсэний учир  нэгдүгээр  Александр хаан  түүнийг  Сибирьт цөлөх  гэсэн  боловч Карамзин,  Жуковский нар  санаа тавин  хөөцөлдөж  Оросын өмнөд нутагруу   анх  удаа нутаг  заан  явуулжээ. Ийнхүү  Кишинёвт  хоёр жил  гаруй  суужээ. 1823 он хүртэл тэнд байхдаа Кавказ, Крымын хойгоор аялж, "Кавказад олзлогдогсод", "Бахчисарайн оргилолт булаг" найраглалуудаа бичсэн нь өндөр үнэлэгдэх болсон юм. 1823 онд Одесса руу нүүсэн ч дахин засгийн газартай сөргөлдөж, 1824 онд эцэг эхийнхээ амьдарч буй Умард Оросын Псков мужийн Михайловское тосгон руу цөлөгдөв. 1826 онд Николай I хааны өршөөлд багтаж Петербургт буцаж ирсэн байна. Гэвч 1825 онд гарсан декабристуудын хуйвалдааны дараа бий болсон улс төрийн нөхцөл байдлын улмаас Умард Орост байх үедээ бичсэн "Борис Годунов" зэрэг шүлэг найраглалуудаа хэвлүүлэх зөвшөөрөл авч чадалгүй, засгийн газрын хараа хяналтан дор амьдарч байв.

 1823  онд  Одесст алба  хаахыг зөвшөөрсөн.  Гэвч тэндэхийн  амбан захирагч  Воронцовтой таарч  тохироогүй.  Тэр Пүүшкинийг  авгайтайгаа хардсан, бас  өөрт нь  зориулж  эпиграмм шүлэг бичсэн  зэрэг хэрэг үүсгэн хаанд  айлтгаж, нэгдүгээр Александр  хаан Воронцовын  гуйснаар Пүүшкинийг  ажлаас  нь халж  Псков муж дахь  Михайловское сууринд  нь   цагдаагийн харгалзаан  дор цөллөгөнд  суулгахаар  шийдвэрлэсэн. Михайловское хь  Пүүшкиний амьдрал  маш хязгаарлагдмал гунигтай байв.  1814  онд зэргэлдээ  сууринд нь  байдаг хамаатныдаа  зочлох  нэрээр А.П.Керн хатагтай ирсэн  нь Пүүшкиний сэтгэлийг  сэргээж  онгодыг нь дуудан  алдартай -Я  помню чудное  мгновенье... “  гэдэг алдартай шүлгээ Кернд  зориулан бичсэн билээ.  1824  онд “Цыганууд” гэдэг сүүлчийн романтик  найраглалаа  бичсэн. 1825 онд  декабристуудын бослого эмгэнэлтэйгээр  дарагдав. Шинэ  хаан нэгдүгээр  Николай  Пүүшкинийг Москвад  дуудан авчирч уулзав.  –Петербургт байсан  бол арван хоёрдугаар  сарын  14-нд аль талд  байх  байсан бэ?  гэж  хааныг асуухад, “самуун дэгдээгчдийн дунд  байх  байсан” гэж  Пүүшкин хариулсан байдаг.

       Пушкин  хаан солилцох  үеэр Петербургт  нууцаар очхоор  завдаж байсан ч  удаатай. Гэвч 1827  онд Петербургт ирэхийг зөвшөөрсөн  бөгөөд 1828  онд Түрктэй  байлдаж байсан Оросын  цэрэгт  явахыг хүсэхэд  зөвшөөрөөгүй. 1828  оны арванхоёрдугаар  сард  Москвад  Н.Н.Гончароватай танилцаж эхнэрээ болооч  гэж гуйхад  Гончарова тодорхой  хариу хэлээгүй.  Тэагээд Кавказ  явсан. Харин Гончарова  1830  онд суухыг зөвшөөрчээ.

    Одесст  байх  үедээ буюу 1823  оноос эхэлсэн  “Евгений Онегин”  романаа  1830 онд эцгийнхээ  эдлэн  Болдинод байхдаа  1830  онд дуусгажээ.  Энэхүү  романыхаа есдүгээр бүлэг буюу декабристуудад  зориулсан бүлгээ  шатаасан гэж үздэг. Бас  нууц  шифрээр бичсэн  ч гэдэг.  Тэрбээр  “Пугачёвын түүх”, “Дубровский”, “Ахмадын  охин”  зэрэг бүтээлдээ  тариачны  үймээн бослого, Пугачёвын  хөдөлгөөний тухай уран  сайхны  зохиол бичсэн. “Белкиний  туужууд” нь  19-р зууны  Оросын  хүүрнэл зохиолын  эхлэл  болсон. 1835 оны  намраас “Современник”  сэтгүүл гаргах эрх авч,  1836  оны дөрөвдүгээр  сард анхны  дугаар  нь гарчээ.

      Түүний  амьдралын  сүүлчийн жилүүд  хүнд байдалд  өнгөрсөн.  1834 онд хааны зарлигаар камер – юнкер дэв  олгосон  нь үнэндээ Пүүшкинийг доромжилсон  хэрэг байлаа. Эхнэртээ бичсэн захидлыг хаан хуулбарлан  авч уншдаг байсныг Пүүшкин мэдсэн  байдаг. Пүүшкин  хоёр хүү,  хоёр  охинтой болсон. Нидерландын  элчин Геккерний  өргөмөл  хүү гэгддэг Дантес  1836 оны үеэс  Пүүшкиний  эхнэрийг оролдож, ичүүр  сонжуургүй мөшгөдөг болсон тул Пүүшкин түүнийг дуэльд дуудсан. Гэвч Дантес Пүүшкиний авгайн нэг   эгч      Е.Н.Гончаровтай  суусан тул эхний  удаа  дуэль болоогүй.  Пүүшкинд  өөрт нь  болон  танил тал хүмүүст  нь “Эхнэртээ  араараа тавиулагсадын диплом” гэсэн нэргүй  захидлыг тарааж  байв. Пүүшкин тэр  “диплом” гэгчийг  Геккерн тарааж  байгаа гэж  үзэж  байсан юм.  Дантес  Гончаровагийн эгчтэй хурим  хийсэн боловч  Наталья  Гончароваг   мөшгөн хөөсөөр  байсан  тул дахин    дуэльд  дуудаж,  1837  оны  нэгдүгээр сарын  27-нд  Петербургийн ойролцоох Хар  горхи  гэдэг газар  Дантестай  дуэль хийн хүнд шархдаад  нас  барсан. Пүүшкинийг  нууцаар оршуулсан байдаг.

    1831 онд Наталья Гончарова хэмээх бүсгүйтэй гэрлэж, улмаар хаанаас язгууртны хэргэм хүртэж, хааны ордонд орох эрхтэй болсон боловч Пушкин түүнийг үзэсгэлэн төгс эхнэрийг нь хааны ордонд оруулахын тулд хийсэн алхам хэмээн доромжлол мэтээр хүлээн авчээ. 1837 оны 1 сарын 27-нд тэрээр эхнэрт нь санаархагч франц үндэстэн Жорж Дантес гэгчтэй дуэл хийж, уг тулаанд авсан шархаа даалгүй 2 хоногийн дараа амьсгал хураажээ. Дуулианаас айсан хаант засаг ойр дотныхныг нь л оролцуулсан оршуулгыг нь нууц байдлаар зохион байгуулж, Михайловское тосгоны ойролцоо орших Успенскийн дацангийн оршуулгын газарт хөдөөлүүлсэн байна.Пүүшкиний  бүтээлийг  1.Шүлэг, 2. Найраглал  /12 найраглал бий/, 3.Үлгэрүүд /6 үлгэр  бий/, 4. Жүжгийн зохиолууд /”Борис  Годунов”,  “Харамч рыцарь”,  Моцарт  Сальер хоёр”, “Чулуун зочин”, “Тахлын үеэрх найр”, “Русалка”,  “Рыцарийн  үеийн явдлаас”/,  5.Хүүрнэл зохиол, 6.”Евгений  Онегин”,  “Пугачёвын түүх”,  7.Шүүмж,  нийтлэл, 8.Намтарын  холбогдолтой тэмдэглэл гэж ангилдаг. 

Бүтээлүүд[засварлах | edit source]

Пушкины бүтээлүүдэд Вольтерын хошигнол, Байрон, Шекспирийн уянгалаг шинж чанарын нөлөө ажиглагддаг.

Түүний бүтээлүүдийн заримыг Оросын хөгжмийн зохиолчид дуурь болгосон байдаг. Михайл Глинкагийн "Руслан Людмила хоёр" (1842 он), Пётр Чайковскийн "Евгений Онегин (1879), "Гилбэрийн хатан" (1890), Модест Мусоргскийн "Борис Годунов" (1874), Николай Римский-Корсаковын "Салтан хааны үлгэр" (1900), "Алтан тахианы үлгэр" (1909) зэргийг дурьдаж болно.