Jump to content

Маржори Жэксон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Маржори Жэксон-Нельсон
Маржори Жэксон-Нельсон 2007 онд
33 дахь Өмнөд Австралийн захирагч
Албан тушаал хашсан
2001 оны 11 сарын 3  2007 оны 8 сарын 8
ХаанII Элизабет
Ерөнхий сайдРоб Кэрин (2001–02)
Майк Ранн (2002–07)
ӨмнөхСэр Эрик Нил
ДараахКэвин Скарс
Хувийн мэдээлэл
Төрсөн (1931-09-13) 9 сарын 13, 1931 (94 настай)
Коффс Харбор, Шинэ Өмнөд Уэльс, Австрали
Эхнэр, НөхөрПитер Нельсон (г. 1953; н. 1977)
Спортын карьер
Өндөр1.72 м (5 фут 8 инч)
Жин66 кг (146 фунт)
СпортХөнгөн атлетик
Спортын амжилт, цол
Хувийн дээд амжилтууд100 м – 11.4 (1952)
200 м – 23.59 (1952)[1][2]
Медалийн хураангуй
 Австрали улсыг төлөөлөн
Олимпын наадам
Алтан медаль – нэгдүгээр байр1952 Хельсинки100 м
Алтан медаль – нэгдүгээр байр1952 Хельсинки200 м
Британийн эзэнт гүрэн ба
Хамтын нөхөрлөлийн наадам
Алтан медаль – нэгдүгээр байр 1950 Окленд 100 ярд
Алтан медаль – нэгдүгээр байр 1950 Окленд 220 ярд
Алтан медаль – нэгдүгээр байр 1950 Окленд 3 × 110/220 ярд
Алтан медаль – нэгдүгээр байр 1950 Окленд 4 × 110/220 ярд
Алтан медаль – нэгдүгээр байр 1954 Ванкувер 100 ярд
Алтан медаль – нэгдүгээр байр 1954 Ванкувер 220 ярд
Алтан медаль – нэгдүгээр байр 1954 Ванкувер 4 × 110 ярд

Маржори Жэксон-Нельсон, AC, CVO, MBE (Англи: Marjorie Jackson-Nelson, 1931 оны 9 сарын 13-нд төрсөн) нь Өмнөд Австралийн захирагч асан, Австралийн хөнгөн атлетикч юм. Тэрээр спортын замналдаа олимпын хошой, Хамтын нөхөрлөлийн наадмын 7 алтан медаль хүртэж, 10 дэлхийн амжилт тогтоожээ[3].

Маржори Жэксон Шинэ Өмнөд Вэльсийн Коффс Харборт төржээ. 1949 онд өмнөх олимпын 100, 200 метрийн зайн аварга Фэнни Бланкерс-Коэнийг хэд хэдэн удаа ялж, нэрээ спорт сонирхогчдод таниулан, өссөн хотынхоо нэрээр "Литговын цахилгаан" гэгдэх болжээ.

1950 онд Британийн Эзэнт Гүрний наадмаас дөрвөн алтан медаль зүүсэн Жэксон Хельсинкид зохиогдох 1952 оны зуны олимпын гол найдваруудын нэгд тооцогдож байлаа. Тэрээр итгэл алдсангүй, 100 метрт дэлхийн дээд амжилт 11.5-г давтан түрүүлснээс гадна 200 метрт ч хамгийн хурдан нь байж, Австраличуудаас 1896 онд Эдвин Флэк хөнгөн атлетикаар хошой алтан медаль зүүснээс хойш гараагүй байсан гарамгай амжилтыг үзүүлэв. Австралийн эмэгтэйчүүд 4 x 100 метрийн буухиа төрөлд ч түрүүлэх магадлал өндөртэй гэгдэж байсан ч алдаа гаргаж, гурав дахь алтан медалиа зүүж чадаагүй. Уг төрөлд Катерин Хардигаар ахлуулсан Америкийн бүсгүйчүүд 45.9 секундээр дэлхийн дээд амжилт тогтоон түрүүлжээ. 1952 оны сүүлээр буюу 10 сарын 4-нд Японы Гифүд Жэксон 100 метрийн дэлхийн дээд амжилтыг 11.4 болгосон.

1953 онд Жэксон олимпод оролцож явсан дугуйчин Питер Нельсонтой гэрлэсэн. Хожим 1977 онд нөхрөө лейкоз өвчнөөр алдсаны дараа тэрээр Питер Нельсоны лейкозын судалгааны нөхөрлөлийг үүсгэн байгуулжээ.

Маржори Жэксон-Нельсон Сидней хотноо зохиогдсон 2000 оны зуны олимпын нээлтийн ёслолын үеэр олимпын далбааг мандуулсан 8 тугчийн нэг нь байв.

2001 оны сүүлчээр Маржори Жэксон-Нельсон Өмнөд Австралийн захирагчаар томилогдож, 2007 оны 7 сарын 31-нийг хүртэл ажиллажээ.

Сидней хотын олимпын цэцэрлэгт хүрээлэнд түүний нэрэмжит зам бий.

  1. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named r1
  2. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named r4
  3. "Olympic Order for the Lithgow Flash" (2007)
  • FitzSimons, Peter (2006). Great Australian Sports Champions. Harper Collins Publishers. ISBN 0-7322-8517-8.