Марин Ле Пен
Марин Ле Пен Marine Le Pen | |
Бүрэн эрхийн хугацаа: | 2011 оны 1 сарын 16 – |
---|---|
Бүрэн эрхийн хугацаа: | 2004 оны 7 сарын 20 – 2017 оны 6 сарын 18 |
Төрсөн: | 1968 оны 8 сарын 5 |
Улс төрийн нам: | Үндэсний Фронт |
Төгссөн сургууль: | Парисын Их сургууль |
Мэргэжил: | Хуульч |
Шашин: | Ромын католик |
Мари́н Ле Пен (Франц: Marine Le Pen; 1968 оны 8 сарын 5-нд төрсөн) буюу Марион Анн Перрин Ле Пен (Франц: Marion Anne Perrine Le Pen) нь Францын улс төрч юм.[1] 2012 оны тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 17.90 хувийн саналаар гуравдугаар байр эзэлсэн.[2] Улмаар 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 2-р байр эзэлж, Эммануэл Макронтой эцсийн шатанд халз өрсөлдсөн.2022 оны 4-р сарын Ерөнхийлөгчийн сонгуульд мөн хүчээ үзэж байна. Тэрээр өөрийн эцэг Жан-Мари Ле Пен-ий байгуулсан "Үндэсний Фронт" намд 1986 онд элссэн бөгөөд 2011 оноос тус намыг удирдаж байгаа ажээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Сен-Клу дахь Флорен-Шмитт лицейд сурсан. 1984 онд эцэг эх хоёр нь салсан, 1986 онд 18 нас хүрээд эцгийнхээ байгуулсан "Үндсэний Фронт" намд элссэн. 1990 онд "Пантеон-Ассас Их сургууль"-ийг эрхзүйч мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн.
1992 онд хуульчийн үнэмлэх авч 1998 он хүртэл Парист өмгөөлөгчөөр ажилласан байна.
2003 оноос "Үндэсний Фронт" намын гүйцэтгэх дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж, 2004 онд Европарламентын гишүүнээр сонгогдож 2009 онд улиран сонгогдсон.
2012, 2017 онуудад Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялагдсан.
Хэт барууны үзэлтэй гэгддэг.
Ажил, улс төрийн туршлага
[засварлах | кодоор засварлах]Үндэсний Фронтын анхны тэргүүн Жан Мари Ле Пенгийн охин[3] тэрээр 1992-1998 онд хуульч мэргэжлээрээ ажиллаж байсан бөгөөд 2004 онд Европын Парламентын гишүүн (сонгуулийн тойрог: Иль-де-Франс) болжээ. 2009 онд Баруун хойд Францаас дахин Европын Парламентад сонгогдсон Ле Пен 2011 оноос Үндэсний Фронтын тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.
2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатны санал хураалтаар 17.90 хувийн санал авч,[4] арван нэр дэвшигчээс гуравдугаарт бичигдсэн энэ улс төрч эмэгтэй хоёр дахь шатанд шалгарсан тэр үеийн ерөнхийлөгч Николя Саркози болон Франсуа Олланд хоёрын хэнийг ч дэмжихгүй гэж хэлсэн байна.[5]
Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Марин лө пен: Францад ардчилал алга!". news.mn. 2011 оны 6 сарын 13. Archived from the original on 2012-05-19. Татаж авсан: 2012 оны 5 сарын 26.
{{cite news}}
: Check date values in:|accessdate=
and|date=
(help) - ↑ "Марин Ле Пен хоосон хуудсаар санал өгөхийг уриаллаа". mongolnews.mn. 2012 оны 5 сарын 3. Archived from the original on 2012-05-19. Татаж авсан: 2012 оны 5 сарын 26.
{{cite news}}
: Check date values in:|accessdate=
and|date=
(help) - ↑ "Францын сонгуульд Марин Ле Пен өрсөлдөхөөр нэгдлээ". livenews.mn. Татаж авсан: 2012 оны 5 сарын 26.
{{cite news}}
: Check date values in:|accessdate=
(help) - ↑ (Франц) "2012 оны ерөнхийлөгчийн сонгууль : үр дүн". Дотоод явдлын яам. Татаж авсан: 2012 оны 5 сарын 26.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help) - ↑ "Хоёр нэр дэвшигчийг Марин Ле Пен дэмжихгүй". shuud.mn. 2012 оны 5 сарын 2. Archived from the original on 2012-05-18. Татаж авсан: 2012 оны 5 сарын 26.
{{cite news}}
: Check date values in:|accessdate=
and|date=
(help)
Намтар
[засварлах | кодоор засварлах]Өөрийн намтар
[засварлах | кодоор засварлах]- (Франц) À contre flots, Jacques Grancher, 2006 ISBN 2733909576
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- (Англи) Европын Парламент : намтар
- (Франц) Марин Ле Пен : 2012 оны ерөнхийлөгчийн сонгууль
- (Франц) Үндэсний Фронт : намтар