Метан

Метан нь химийн нэгдэл ба CH4 гэсэн химийн томъёотой /нэг ширхэг нүүрстөрөгчийн атом дөрвөн ширхэг устөрөгчийн атомуудтай холбогдсон/. Энэ нь хамгийн энгийн алкан буюу 14-р бүлгийн гидрид ба байгалийн хийний гол бүрдүүлэгч юм. Метаны дэлхий дээрх олдох харьцангүй элбэг дэлбэг байдал нь эдийн засгийн хувьд маш ашигтай шатахуун байж болдог боловч, тасалгааны орчны температур ба даралтад хийн төлөвт байдаг тул гаргаж аван, хадгалахад техникийн асуудал гардаг.

Байгалийн жамаар үүссэн метан нь газар доор болон далайн ёроолын доор олддог ба геологи болон биологийн үйл явцын үр дүнд үүсдэг. Метаны хамгийн том сан нь Метан Клатаридийн хэлбэрээр далайн гүний доор оршдог. Метан дэлхийн гадарга дээр болон агаар мандал хүрсэн тохиолдолд агаар мандлын метан гэж нэрлэдэг.

Дэлхийн агаар мандалд метаны концентрац нь хүн төрөлхтний дийлэнх оролцооноос үүдэн 1750 оноос хойш нийт 160%-иар өссөн байна. 2021 оны Олон улсын засгийн газруудын Цаг Уурын өөрчлөлтийн хэлэлцүүлэг дээр метан нь удаан хугацааны турш оршсон ба дэлхий даяар нэгдмэл хүлэмжийн хийнээс гарсан нийт цацрагийн өөрчлөлтийн 20%-ийг эзэлдэг гэж хэлсэн байна. Метаны ялгаруулалтыг удирдамжтай, эрчимтэйгээр багасгаснаар ойрын үеийн хэт дулаарлыг багасагаж болох ба бас дэлхийн гадарга дээр озоны хэмжээг багасгаснаар агаарын чанарыг сайжруулах боломжтой.

Метан нь бас Ангараг гэх мэт өөр гаригуудад олдсон ба энэ нь астробиологийн салбарт судалгааны шаардлагыг гаргаж байгаа юм.