Михаил Васильевич Ломоносов

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Михаил Васильевич Ломоносов нь (1711 оны 11 сарын 19-нд төрж, 1765 оны 4 сарын 15-нд нас баржээ) Оросын анхны байгалийн эрдэмтэн, зохиолч, түүхч, зураач, химич, физикч төдийгүй оросын суут эрдэмтэн хүн юм. Орчин цагийн геологийг үндэслэгч. Орчин үеийн оросын уран зохиолын хэлийг хэлбэржүүлэхэд гол нөлөө үзүүлсэн яруу найрагч байлаа.

Намтар[засварлах | edit source]

1730 онд 19 насандаа М.В.Ломоносов загасчдын завин дээр гурван долоо хоногийн турш явж Москва орж байжээ. Ном эрдэм сурахаар явсан залуу М.В.Ломоносов нь халаасандаа гурван рубльтэй, үүргэвчиндээ хоёр номтой явсан гэдэг.

1731 оны 1 сард нэгэн язгууртан хүүгийн дүрээр Славик, Грек, Латин Академийн оюутан болж, 5 жилийн турш суралцжээ. 1735 онд тэр хамгийн сайн сурагчдын нэг байсан тул түүнийг Санкт-Петербургт эрдэм шинжилгээний их сургуульд суралцахаар илгээсэн байна. 1738 оны 10 сарын 17-нд Марбург хотоос Петербург уруу “Хатуу биет шингэн хэлбэрт орох нь” хэмээх өгүүллээ илгээжээ.

М.В.Ломоносов бие махбодийн хувьд маш хүчтэй, тулалдаанд дуртай байсан гэлцдэг. 1748 онд эрдэмтэн оросын химийн лабораторид анхны туршилт хийж байжээ. 1749 оноос хойш Михаил Ломоносов нийгмийн дээд зиндааны түвшинд шилжиж, удалгүй эрдэмтэд төдийгүй эзэн хааны анхаарлыг татаж эхлэв.

1755 оны 1 сарын 23-нд олон талын мэдлэгтэй, зохиолч Михаил Ломоносовын санаачилгаар, Елизавета хатны зарлигийн дагуу Иван Шувалов Москвагийн Их Сургуулийг үндэслэн байгуулжээ. Өдгөө Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургууль болсон юм. 1765 оны 4 сарын 15-нд Михаил Ломоносов Санкт-Петербург хотноо нас барав. М.В.Ломоносовыг "Оросын шинжлэх ухааны эцэг" гэж өргөмжилдөг боловч түүний бүтээл туурвилыг ОХУ болон социалист дэглэмийн улс орноос бусад улсад XIX зууны сүүлч XX зууны эхэн хүртэл төдийлөн мэддэггүй байв.

Гишүүнлэл[засварлах | edit source]

М.В.Ломоносовын эрдэм мэдлэг, авьяас чадварыг дан ганц орос улс хүлээн зөвшөөрөөд зогсохгүй дэлхийн бусад улс оронд хүлээн зөвшөөрч ШУА-ынхаа гишүүнээр сонгож байв. Үүнд: