Михаил Пыльцов

Михаил Александрович Пыльцов (1848 орчим төрсөн — 1898 онд Ялтад нас барсан)- Оросын аялагч судлаач, Николай Пржевальскийтай хамт Төв Азийн 3 жилийн аялалд оролцогч.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Михаил Пыльцов Варшав хотын кадетын сургуульд Н.М.Пржевальскийгийн оюутан байжээ. Тэрээр Төв Азийн анхны 3 жилийн аялалд цаг уурын ажиглалт хийх, амьтдыг задлан шинжлэх туслахаар оролцсон. Тэр үед тэрээр Алексополь цэргийн ангийн дэслэгч цолтой байсан.

1874 онд дэслэгч М.А.Пылцов Оросын газар зүйн нийгэмлэгийн бага алтан медалиар шагнагдаж, дэслэгч цол хүртэж, тэтгэвэр тогтоолгож байжээ.

1874 оны 5-р сард тэрээр Пржевальскийн эх нэгтэй дүү Александра Ивановна Толпыго-той (1855-1936) гэрлэжээ. Энэхүү баяр хөөртэй үйл явдал нэгэн зэрэг Пржевальский дараагийн аялалдаа найдвартай хамтрагчаа алдаж байна гэсэн үг болжээ. Пыльцовын хийсэн сонголт бол гэр бүлийн амьдрал ба ирээдүйн шинжлэх ухааны алдар суу хоёрын хоорондох сонголт байсан юм.

1883 онд гэр бүлээсээ салсан.

1898 онд Ялта хотод тэрээр нас барж Иоанно-Златоустовын оршуулгын газар нутаглуулжээ.