Jump to content

Мишима Юкио

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мишима Юкио

1956 оны гэрэл зураг

Төрсөн: Хираока Кимитакэ
1925 оны 1 сарын 14
Япон, Токио
Өнгөрсөн: 1970 оны 11 сарын 25
Япон, Токио, Шинжүкү
Ажил үйл Зохиолч
Яс үндэс Япон
Улс орон  Япон
Боловсрол Токиогийн Их Сургууль
Төрөл Тууж, жүжгийн зохиол

Хираока Кимитакэ (平岡公威) хэмээх жинхэнэ нэртэй, Мишима Юкио (Японоор 三島由紀夫) нь Японы зохиолч юм.

Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд Татэнокай буюу "Бамбайн бүлгэм" хэмээх хэт барууны цэрэгжсэн байгууллагыг байгуулж, Японы шинэ барууны, үндсэрхэг үзэлд томоохон нөлөө үзүүлсэн билээ.

Багны өчил, Хориотой өнгө, Давалгаан чимээ, Алтан асрын сүм, Кёокогийн гэр, Үржил шимийн далай (4 боть) зэрэг зохиолуудаараа алдартай. Мөн Сад ахайтан, Бидний нөхөр Хитлер зэрэг жүжгийн зохиол бичжээ.

1970 онд Японы Өөрийгөө Хамгаалах Хүчнээр цэргийн эргэлт хийлгэх гэсэн оролдлого нь бүтэлгүй болсны улмаас самүрайн ёсоор гэдсээ хүүлэн амиа хорложээ.