Jump to content

Модны цөгцгий

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Модны цөгцгий

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Цэгцгийнхэн
Төрөл: Dendronanthus
Blyth, 1844
Зүйл: D. indicus
Латин нэр
Dendronanthus indicus
(Gmelin, 1789)

Модны цөгцгий (Dendronanthus indicus) нь Цэгцгийнхэн овгийн шувуу юм. Тэд зүүн Ази, Сибирээс Хятадын хойд хэсэг хүртэл тархан нутагладаг. Өвөл болоход Азийн өмнөд хэсэг, Энэтхэг, Индонез зэрэгт нүүдэллэнэ.

Энэхүү шувуу нь ой модот газар амьдрах ба аяга хэлбэрийн үүр засаж, голдуу 5 өндөг гаргадаг. Гол идэш тэжээл нь хорхой шавьж юм.

Модны цөгцгий 18 см урт, нарийвтар бие, урт сүүлтэй. Нуруу, толгойн орой нь бор ногоон, далавч нь хар ба шар хөндлөн судалтай. Өвөр хэсэг нь цагаан бөгөөд цээжиндээ 2 хар судалтай юм. Эрэгчин, эмэгчин гадаад төрхөөр төстэй.

Энэ шувуу нь ойр холбоотой Motacilla төрлийн цэгцгийгээс ялгаатай нь сүүлээ дээш доош биш, хажуу тийш хөдөлгөдөг зуршилтай.

  • Per Alström, Krister Mild: Pipits and Wagtails of Europe, Asia and North America, Helm Identification Guides, Christopher Helm, London 2003, ISBN 0-7136-5834-7
 Commons: Модны цөгцгий – Викимедиа зураг, бичлэг, дууны сан