Jump to content

Модон хүрээт барилга

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Модон хүрээт барилгыг барьж байгаа нь.

Модон хүрээт барилга нь /монгол нэршил нь модон араг ястай барилга/ модон хавтан барилгатай барих аргачлалын хувьд маш төстэй. Ялгаа нь модон хүрээт барилгын хувьд модон хүрээнүүдийг нь үйлдвэрт бүрэн бус бэлтгэн барилгын талбай дээр тогтвортой угсардагт оршино. Ингэснээр барилгыг богино хугацаанд дуусгах боломжтой. Үүний дараагаар бусад барилгын ажлуудыг (хаалга ба цонх, дулаалга, архитектурын инженерчлэл) гүйцэтгэдэг.

Энэ аргачлал нь ханын зузаан нь бага ч дулаан маш сайн тусгаарладаг тул хойд ба альпийн орнуудад өргөн тархжээ.

Даацын модон хийцийг нь гадна ба дотор талаас нь фанераар өнгөлнө. Эдгээр нь доорх төрлийн хавтангууд байх ба хашмал орон зай үүсгэх зориулалттай:

Модон тулгуурууд нь босоо ачааг дамжуулж байхад шахмал хавтангууд нь даацын хийцийг нумралтаас сэргийлнэ. Шахмал хавтангууд нь мөн түүнчлэн салхины ачааг хүлээн авах ба түүнийг тулгуур ба хүрээ гажилт ба нугаралтаас хамгаалдаг.

Модон хүрээт барилгад стандартын шаардлага хангасан шахмал хавтангуудыг хэрэглэх ба хийцүүдийг хадаас, эрэг боолт ба үдээсээр холбоно.

Модон хүрээт барилгыг ер нь давхар давхраар нь (“platform frame”) барих ба зарим тохиолдолд тулгуур нь хамгийн доод дам нуруунаас дээвэр хүртэл даацын хийц болох ба энэ аргыг “balloon frame” гэж нэрлэнэ. Барилгыг тэнцвэргүй суултанд хүргэх тул энэ хоёр аргыг хольж барихыг хориглодог.

Модон хүрээт барилга нь галд тэсвэрлэлтийн F60-B зэрэгт тавигддаг шаардлагыг хангах ёстой ба энэ нь техникийн ба санхүүгийн талаас хүндрэлгүйгээр гүйцэтгэх боломжтой.

Модон хүрээт барилгын давуу талууд нь:

  • Бага зардалтай.
  • Барилга барих хугацаа богино.
  • Уг аргаар эрчим хүчний хэмнэлттэй барилга барихад тохиромжтой.
  • Ийм төрлийн барилга нь эрчим хүчинд хэмнэлттэй ба нөхөн сэргэдэг барилгын материал ашигладгаараа хүрээлэмжид ээлтэй юм.
  • Хуурай аргаар барьдаг тул бэхжих, хатахад хүлээлтийн хугацаа шаардлагагүй.
"Balloon frame" зарчим
Францын модон хүрээт байшин

Модон хүрээт барилга нь “timber frame” гэсэн англи үгнээс гаралтай.

АНУ- д энэ аргаар барилгыг 350 жилийн өмнөөс барьсаар иржээ. Хойд Америкийн орнууд болох АНУ ба Канад улсуудад энэ аргаар олон тооны сууцны болон үйлдвэрийн модон барилгуудыг тус аргаар барьдаг. Сүүлийн жилүүдэд Герман улсад мөн энэ аргыг модон барилга барьхад өргөнөөр ашиглах болжээ. Европын Холбооны Улсуудын барилгад тавигддаг галын аюулгүй байдлын тухай журмын хэт өндөр шаардлагуудыг багасгасан нь үүнд нөлөөлжээ. Эхлээд хануудыг банзуудаар диагоналдаж холбоно. Хүрээ рамын хэмжээ нь тухайн орон нутагт ашиглах хавтангуудын хэмжээнээс хамааран ялгаатай. Дундад Европт 2 янзын хэмжээтэй байна: 62,5 см ба 83,3 см (250 см/4 ба 250 см/3).

Фасадыг чөлөөтэй төлөвлөх боломжтой: дулаалгын нэгдсэн систем дээр өнгөлгөө хийсэн, модон өнгөлгөө гэх мэт.

Мөн үзэх: угсармал барилга, бэлэн барилга

  • Bund Deutscher Zimmermeister (Hrsg): Holzrahmenbau - Bewährtes Hausbausystem, ISBN:3871041394
  • Josef Kolb: Holzbau mit System - Tragkonstruktion und Schichtaufbau der Bauteile, ISBN:3764376139
 Commons: Модон хүрээт барилга – Викимедиа зураг, бичлэг, дууны сан