Jump to content

Монголын мэдээ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монголын мэдээ нь Монголын өдөр тутмын сонин нэг юм.

“Монголын мэдээ” нь “Эрэл” ХХК-ийн захирал, “Эх Орон-МАШСН”-ын дарга Б.Эрдэнэбатын санаачлагаар 1998 оны 12 дугаар сарын 9-нд эх сууриа тавьж, анхны дугаар нь тухайн сарын 18-нд хэвлэгдэн гарчээ. Анх улс төрийн гуравдагч хүчний байр суурь, дуу хоолойг нэмэгдүүлэх, өдөр тутмын сонины зах зээлд өөрийн гэсэн шинэ орон зайг бий болгох зорилгоор үүссэн гэж үздэг.

7 хоногт 5 удаа, А2 форматаар 8 нүүрээр хэвлэгдэн гардаг.

Бүтэц зохион байгуулалт

[засварлах | кодоор засварлах]

“Монголын мэдээ” сонины эрхлэгч Д.Сандагсүрэн, тус сонин нь долоон алба, нэг төвтэй.

  • Эрэн сурвалжлах алба,
  • Шуурхай мэдээллийн алба,
  • Улс төр, гадаад мэдээллийн алба,
  • Бизнес, эдийн засгийн алба,
  • Урлаг, соёл, боловсрол, шинжлэх ухааны алба,
  • Зар сурталчилгааны алба,
  • Гэрэл зургийн алба,
  • Компьютерийн төвд нийт 50 гаруй уран бүтээлч, техник ажилтан ажилладаг.

Нийгэм-улс төрийн томоохон хэвлэлийн байр сууринаас аливаа асуудалд хандахдаа сэдвийн явцуу хүрээнээс гарч, нийгмийн бүхий л давхаргын эрх ашгийг адил төвшинд хөндөх, түүнд олон ургальч үзлийн үүднээс хандах, улс төрийн “сөрөг хүчний” дуу хоолой, үйл ажиллагааг нийгэмд мэдрүүлэх зорилгоор “Эх Орон” намын үйл ажиллагааг сурталчлах, олон түмний улс төрийн идэвхийг сэргээх, үзэл бодлын индэр болох, олон нийтийн дуу хоолойг төр засагт хүргэхийг чухалчилдаг. Үүнийг сонины нийтлэлийн гол бодлого гэж хэлж болно.

Сонины булан нүүр

[засварлах | кодоор засварлах]

Сонины нийтлэлийг шуурхай мэдээлэл, улс төр, бизнес эдийн засгийн, гадаад мэдээллийн зэргээр сэдвийн дагуу төрөлжүүлэн байрлуулдаг.

  • “Дугаарын 60 мөр”,
  • “Халуун мэдээ”,
  • “Top news”,
  • “Нам хөдөлгөөний амьдрал”,
  • “Сенсаац”,
  • “Хэн нь хэн бэ?”,
  • “Чөлөөт индэр”,
  • “Долоо хоногийн улс төр” зэрэг тогтмол булантай.

Өдөр тутмын бусад сонинуудтай харьцуулахад мэдээллийн багтаамж тааруу, сэдвийн хүрээ явцуу, бичлэгийн төрөл, зүйл хомс, нэлээд улс төржсөн шинжтэй сонин. Нийгмийн хурц асуудлыг хөндсөн асуудал дэвшүүлсэн, шүүмжлэлт өгүүлэл, танин мэдэхүйн болон гэгээрүүлэх шинжтэй томоохон материал харьцангуй ховор нийтэлдэг.

Монголын мэдээ сонин Монголын мэдээ сонин