Монгол хуланжороо

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Монгол хуланжороо
Podoces hendersoni crop.JPG
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Бор шувуутан
Овог: Хэрээнийхэн
Төрөл: Хуланжороо, Podoces
Зүйл: P. hendersoni
Латин нэр
Podoces hendersoni
Hume, 1871


Монгол хуланжороо (Podoces hendersoni), урьд Хулан жороо гэж байсан, нь Хэрээнийхэн овгийн шувуу юм. Тэд Хятад, Казахстан, Монголд нутаглана.

Гадаад төрх[засварлах | edit source]

Энэ шувуу нь урт, махийсан хошуутай ба магнай хэсэгт хар судалтай. Холоос харахад зулай, сүүлний үзүүр, далавчны ирмэг нь хар мэт боловч сайн харвал гялалзсан гүн ногоон өнгөтэй, цагаан судалтай, нисэхэд далавчин дээрх цагаан судал нь илүү том тод харагддаг. Тэд суурин амьдарна. Биеийн урт 26-28 см, харьцангуй биерхүү, элсэн шаргал бордуу өнгөтэй, хошуу хөл нь хар байдаг.

Говийн уул толгодын бэл, томоохон заг, бут, ихэвчлэн бүйлс бараадан амьдрах бөгөөд зун хоол тэжээл элбэгшихээр тархан алга болоод өвөл цас их унаж хоол тэжээл ховордвол айл бараадан ирдэг. Ялангуяа малчдын хүнс махны цагаар айлын гадуур ирж дэлгэсэн өөх тосноос хооллодог аж. Цангинасан чанга, исгэрэх мэт дуу гаргадаг. Айлын гадуур жирэлзэн гүйж айлд гадны хүн ирэхэд хамгийн түрүүнд чанга, цовоо дуугаар жиргэн дохио өгдөг. Бут дамжин явгалан хурдан гүйх бөгөөд ихэнхдээ хосоор амьдардаг сэргэлэн, сонор соргог шувуу юм.

Монгол хуланжороо голдуу гүрвэл, голио царцаа, бүйлсний хонгорцгоор хооллодог.

Цахим холбоос[засварлах | edit source]