Моник ван дер Ли
тамирчны хүртсэн медаль | ||
---|---|---|
Эмэгтэй жүдо | ||
Нидерланд -ыг3 төлөөлж | ||
Дэлхийн АШТ | ||
Барселона 1991 | +72кг | |
Хамильтон 1993 | +72кг | |
Чиба 1995 | Үнэмлэхүй | |
Европын АШТ | ||
Франкфурт 1990 | Үнэмлэхүй | |
Праг 1991 | Үнэмлэхүй | |
Парис 1992 | +72кг | |
Афин 1993 | +72кг | |
Гданьск 1994 | Үнэмлэхүй | |
Бирмингем 1995 | +72кг | |
Хааг 1996 | Үнэмлэхүй |
Моник ван дер Ли (нид. Monique van der Lee, 1973 оны 11 сарын 7-нд Хеерхюговаардад төрсөн) нь дэлхийн аварга, Европын 4 удаагийн аварга, Нидерландын жүдочин эмэгтэй.
Ван дер Ли олимпын наадамд ганц удаа, 1992 онд оролцсон ч эхний даваанаасаа хасагджээ. 1995 онд дэлхийн аварга болж, 1996 оны 5 сард Европын аварга болсон боловч тэрбээр +72кг-ийн жингийн дэлхийн аварга Анжелик Сериесед дийлдсэнээр 1996 оны олимпын шигшээ багт багтаж чадаагүй, өнөөх Сериесе нь ч өвдөгний гэмтлийн улмаас олимпод оролцоогүй юм.
1996 онд Ван дер Ли багийн тамирчид болох Ирен де Кок, Анита Стапс нарын хамтаар дасгалжуулагч Питер Оомс тэдэнд бэлгийн дарамт үзүүлдэг байсан гэж гомдол гаргасан[1][2] бөгөөд шүүх хурлын үр дүнд тэдний гомдлыг үндэслэлтэй гэж үзэн Оомст 4 сар тэнсэн харгалзаж, 180 цаг нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ялаар шийтгэсэн[3] бол Нидерландын Жүдогийн Холбооны ёс зүйн комисс дасгалжуулагчийн эрхийг 3 жилээр хасаж байв[4].
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- Моник ван дер Ли at JudoInside.comЗагвар:WikidataCheck
- Palmares of Van der Lee at sportuitslagen.org