Морави

Чех улсын газрын зурагт Моравийг ногооноор тэмдэглэв.
Морави

Морави (чехээр Morava → Морава, германаар Mähren → [ˈmɛːʁən]) — Чех улсын нэгэн түүхэн уламжлалт орон нутаг юм.

Бохеми, Чехийн Силезийн хамтаар Чехийн уламжлалт гурван нутгийн нэг гэх ба нутгийн дорнод хагасыг эзлэн байна. Дундад зуунаас орчин үе буюу 1348-1918 оны хооронд Моравийн нутаг нь ерөнхийдөө Бохемийн вангийн мэдэлд доор, хааяа тусгаар тогтнох маягтай оршин тогтнож байжээ. Өргөн хүрээнд 1004-1806 онд Ариун Ромын Эзэнт Гүрэн, 1804-1867 онд Австрийн Хаант Улс, 1867-1918 онд Австри-Унгарын Хаант Улсад харьяалагдаж байв. 1918-1928 оны хооронд Чехословакийг бүрдүүлсэн таван газрын нэг нь Морави байв. 1928 онд Чехийн Силезтэй нэгдэж Морави-Силези гэгдсэн.

1949 оны засаг захиргааны шинэчилсэн хуваариар Морави гэдэг нутаг задарч олон муж болжээ.

Уламжлалт Морави нутаг 1921 оны тоо бүртгэлээр 22,623 хавтгай дөрвөлжин километр нутагтай бөгөөд өнөөгийн Чех улсын хүн амын 30% буюу 3 сая орчим хүн амьдран сууж байна. Хүн амын үндсэн хэсэг нь чех үндэстэн. 1945 оноос өмнө мэдэгдэхүйц их германчууд байсан.

Нутгийн умард хэсгээр урсдаг Морави голоос тус нутгийн нэр гаралтай гэдэг. Нутгийн хамгийн том хот, түүхэн нийслэл нь Брно. 1949 оны засаг захиргааны хуваариар Морави хэмээх нутаг байхгүй болсон ч уламжлал ёсоор Бохеми, Чехийн Силезиэс ялгаж Морави нутаг, моравичууд гэдэг.