Мстислав Келдыш
Мстислав Всеволодович Келдыш (1911 оны 2-р сарын 10-нд Рига хотод төрсөн -1978 оны 6-р сарын 24-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) -Зөвлөлтийн хэрэглээний матемтик, механикийн салбарын эрдэмтэн, зөвлөлтийн шинжлэх ухааны зохион байгуулагч, зөвлөлтийн сансрын хөтөлбөрийг хөгжүүлэгчдийн нэг. 1961-1975 онд ЗХУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч.
ЗХУ-ын гурван удаагийн Социалист Хөдөлмөрийн баатар (1956, 1961, 1971). 1942, 1946 оны Сталины шагналтан, 1957 оны Ленины шагналтан. 1961-1978 онд ЗХУ-ын Коммунист Намын Төв хорооны гишүүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Түүний эцэг оросын, дараа нь Зөвлөлтийн нэрт барилгын инженер Всеволод Келдыш (1878-1965) юм. Эх нь Мария Александровна (төрөхдөө Скворцова) гэрийн эзэгтэй байсан.
М.Келдыш 4 ах эгчтэй, хоёр эмэгтэй дүүтэй байсан ажээ.
М.Келдыш Рига хотод төрсөн боловч 1915 онд тэдний гэр бүл дайнаас зугтааж Москва руу нүүсэн байна.
1927 онд Келдыш ахлах сургуулиа төгсөөд эцгийнхээ барилгын инженерийн мэргэжлийг эзэмшихийг хүсч байсан ч барилгын дээд сургуульд хэт залуу (тэр дөнгөж 16 настай) байна гээд аваагүй байна. Москвагийн Улсын Их Сургуулийн (одоогийн Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургууль) физик-математикийн факультетийг төгссөн эгч Людмилагийн зөвлөснөөр Москвагийн Улсын Их Сургуульд элсэн орж академич Николай Лузины удирдлаган дор математикийн чиглэлээр суралцсан байна.
1931 онд Москвагийн Улсын Их сургуулиа төгсөөд эрдэмтэн Александр Некрасовын зөвлөмжөөр түүнийг Агаар, усны динамикийн Төв хүрээлэн (Центральный аэрогидродинамический институт) руу томилогдож 1946 он хүртэл ажилласан байна.
Тэрээр 1934 оны намар ЗХУ-ын ШУА-ийн дэргэдэх В.А.Стекловын нэрэмжит Математикийн дээд сургуулийн /МДС/ аспирантурт, Лаврентьевын удирдлага дор сурчээ.
М.Келдыш 1938 оны 1-р сарын 26-нд докторын диссертац хамгаалсан байна.
Мстислав Келдыш Зөвлөлтийн цөмийн бөмбөг бүтээх хөтөлбөрт оролцсон. Үүний тулд 1946 онд тэрээр Математикийн Дээд сургуулийн дэргэд тусгай тооцооны товчоог зохион байгуулжээ. Цөмийн зэвсэг бүтээхэд оролцсоныхоо төлөө М.Келдыш 1956 онд ЗХУ-ын Социалист хөдөлмөрийн баатар цолоор шагнуулжээ.
1953-1978 онд ЗХУ-ын ШУА-ийн Хэрэглээний математикийн хүрээлэнгийн захирал байсан.
Тэрээр дэлхийн анхны хиймэл дагуулыг бий болгох үйл ажиллагааг зохицуулах шинжлэх ухаан, техникийн зөвлөлийг тэргүүлж, нисгэгчтэй нислэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шинжлэх ухааны асуудлуудыг боловсруулах, дэлхийн ойрын орон зайд судалгаа хийхэд ихээхэн хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм.
Сансарт анх удаа ниссэн хүний бэлтгэлийг хангасанд зориулж (Ю.А.Гагарин, 1961 оны 4-р сарын 12) хоёр дахь удаа Социалист хөдөлмөрийн баатар цолоор шагнагджээ.
1978 оны 6-р сарын 24-нд М.В.Келдышийн цогцсыг "Волга" машинаас Абрамцево дахь академичдын тосгоны зуслан дахь гаражаас олжээ. Албан ёсоор үхэл нь зүрхний шигдээс болсон гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ тэрээр гүн хямралд орж байхдаа машины хөдөлгүүрийн утаанд хордож амиа хорлосон гэсэн хувилбар өргөн тархсан байдаг.
Шагнал:
[засварлах | кодоор засварлах]1961 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн болсон.
- 1911 онд төрсөн
- 1978 онд өнгөрсөн
- Оросууд
- Зөвлөлтийн иргэн
- Ригагийн хүн
- Зөвлөлтийн математикч
- Зөвлөлтийн зохион бүтээгч
- 20-р зууны математикч
- Хүндэт легионы гишүүн (командлагч)
- Зөвлөлтийн социалист хөдөлмөрийн баатар
- Лениний нэрэмжит шагналтан
- Ломоносовын нэрэмжит Их Алтан Медаль шагналтан
- Георгий Димитровын одон шагналтан
- Лениний одон шагналтан
- Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон шагналтан (ЗХУ)
- Сталиний нэрэмжит шагналтан
- Бернардо О’Хиггинсийн одон шагналтан
- 20-р зууны Леопольдинагийн гишүүн
- АНУ-ын Урлаг ба Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Эдинбургийн Ханы Нийгэмлэгийн гишүүн
- Зүүн Германы Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Оросын Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Саксоны Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Леопольдинагийн гишүүн
- ЗХУ-ын Коммунист намын төв хорооны гишүүн
- Москвагийн Улсын Их Сургуулийн төгсөгч
- Москвагийн физик ба технологийн хүрээлэнгийн багш
- ЗХУ-ын сансрын тээврийн анхдагч