Музаффарид

Музаффаридын угсааны улс нь (Персээр: مظفریان‎) 1335 онд Ил Хаант Улс задарсны дараа бие дааж тусгаар тогтносон Араб гаралтай Мубариз ал-Дин Мухаммадын байгуулсан улс юм. Уг улс нь хүчирхэг байх үедээ одоогийн Азербайжан, Төв Иран, Иракийн зүүн хагас, Өмнөд Ираны бүс нутгийг эзлэн оршиж байсан феодалын улс байжээ.

Улс байгуулагдсан нь[засварлах | кодоор засварлах]

Монголын байлдан дагуулагчид Хорасан нутгийг эзэлэх үед Мубариз ал-Дин Мухаммад эцэг Шараф ал-Дин Музаффар нь Монгол хаад, ноёдод хүчин зүтгэсний хариуд Мейбодын захирагчаар томилон Монголын захиргаанд оруулжээ. Түүний дараа хүү Мубариз ал-дин Мухаммад нь 1314 онд Мейбодын захирагчаар томилогдов. Өлзийт султаныг нас барсны дараа 1319 онд Иездын атабегтэй байлдаж түүний газар нутгийг эзлэн тэр газарт ноёрхолоо тогтоосон. Улмаар Абу Саид хан тэнгэрт хальсний дараа бие даасан Ил хант улсаас тусгаар тогтносоноо зарлав. 1339-1340 оны хооронд Кирман мужийг Монголын захиргаанаас булаан авчээ.

Үүний дараа 1350-1353 оны хооронд үргэлжлсэн Инжуйдын Абу Ишшактай хийсэн дайнаар Исфахан, Шираз хотоор төвлөрсөн Фарс муж, баруун өмнөд Персийг эзлэн авч, Инжуйдын улсыг мөхөөсөн.

Энэ мэт хүчирхэгжсэн тул Шираз хотыг нийслэл хотоор зарлаж, эзлэсэн нутаг болон хавь ойрын нутагт захиргаагаа баталгаажуулахыг эрмэлзэж эхэлсэн. 1357 онд Жочийн улсын Жанибек хаан Табриз тэргүүтэй баруун хойд Перс нутгийг эзэлсний дараа Мубариз ал-Дин Мухаммадад захидал илгээж дагаар орохыг тушаасан хэдий ч, тэрээр татгалзасан хариу өгсөн.

Үүний хариуд Музаффарын цэргийн хүч Табриз хот дахь Ахичук ноёноор удирдуулсан Монгол цэргийг устган, хотыг эзлэн авчээ. Гэтэл удалгүй Багдад хотоор төвлөрсөн Жалайрын султант улсын цэргүүд дайрснаар Музаффарын цэрэгт том цохилт болж, хотыг орхин ухран явсан байдаг.

1358 онд Мубариз ал-Дин Мухаммад нь өөрийн 2-р хүү Шах Шожад эрх мэдлээ алдаж, шоронд хоригдсон. Энэ үеэс тус улсад эрх мэдлийн төлөөх ах дүүс, үеэл хоорондын самуун үе үе өрнөх болсны дээр баруун зүгт Жалайрын султант улстай хэд хэдэн удаагийн амжилтгүй дайнаар нилээд сульдав. 1387 онд Шах Шожагийн хүү Зайн ал-Абидин үхсний дараа нэгэн зэрэг 3 язгууртан өөрсдийгөө султанаар өргөмжлсөн. 1393 онд Доголон Төмөр цэргийн хүчээр тус улсыг довтлон мөхөөжээ.

Музаффаридын султанууд[засварлах | кодоор засварлах]

  • Мубариз ал-Дин Мухаммад (1314–1358)
  • Шах Шожа (1358-1364)
  • Шах Махмуд (1364–1366)
  • Шах Шожа (1366-1384)
  • Зайн ал-Абидин (1384–1387)
  • Шах Яхя (Ширазаар төвлөрсөн, 1387-1391)
  • Султан Ахмад (Кирманаар төвлөрсөн, 1387-1391)
  • Султан Абу Ишак (Сиражанаар төвлөрсөн, 1387-1391)
  • Шах Мансур (1391-1393)

Холбоотой мэдээлэл[засварлах | кодоор засварлах]