Jump to content

Мурат Нуртлеу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мурат Нуртлеу (2024 он)

Мурат Абугалиевич Нуртлеу (хас. Мұрат Әбуғалиұлы Нұртілеу, 1976 оны 3-р сарын 11-нд Алма-Ата хотод төрсөн) — Казахстаны төрийн зүтгэлтэн, дипломат. 2023 оны 4-р сарын 3-наас Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд.

1976 оны 3-р сарын 11-нд Зөвлөлт Казахстаны Алма-Ата хотод төрсөн. Суан овгийн гаралтай.

1998 онд Аль-Фарабигийн нэрэмжит Казах Улсын Үндэсний их сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр төгсөж, Казахстаны ГХЯ-ны Төрийн ёслолын газрын туслах атташегаар ажилд орсон.

1999 оноос Бүгд Найрамдах Казахстан Улсаас Малайз дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байсан.

2003 онд Казахстаны ГХЯ-ны Ази, Африкийн газрын хоёрдугаар нарийн бичгийн даргаар томилогдсон.

2004-2006 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайдын зөвлөх, дараа нь Гадаад хэргийн сайдын Тамгын газрын дарга.

2007 оны 1-р сарын 16-нд Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Сенатын дарга Касым-Жомарт Токаевын тушаалаар УИХ-ын Сенатын Тамгын газрын орлогч даргаар, 2007-2011 онд Тамгын газрын даргаар томилогдсон.

2011 онд Казахстаны ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байгаад мөн онд ГХЯ-ны Ази, Африкийн газрын даргаар томилогдсон.

2011 оноос хойш Казахстаны Женев дэх Байнгын төлөөлөгчийн газрын сайдын зөвлөхөөр томилогдсон.

2014 оноос - Казахстаны Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад бодлогын орлогч даргаар ажиллаж байв.

2016 оны 3-р сарын 29-ний өдөр Казахстан улсаас Бүгд Найрамдах Финланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, 2017 оны 2 дугаар сараас Бүгд Найрамдах Эстони Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдсон.

2019 оны 3-р сарын 24-нд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн туслахаар томилогдсон.

2021 оны 2-р сард тэрээр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилогдсон.

2022 оны 1-р сарын 5-нд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсын Үндэсний аюулгүй байдлын хорооны нэгдүгээр орлогч даргаар томилсон.

2022 оны 2-р сарын 1-нд тэрээр Казахстаны Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдсон.

2023 оны 4-р сарын 3-нд тэрээр Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдаар томилогдсон.

Төрөлх казах хэлээсээ гадна орос, англи, герман хэлтэй.