Мэтт Барнс

Барнс 2012 оны гуравдугаар сард.

Мэтт Келли Барнс[1] (англ. Matt Kelly Barnes, 1980 оны гуравдугаар сарын 9-нд Калифорни мужийн Санта Клара хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Лос Анжелес Клипперс багийн жижиг довтлогч юм. Калифорний их сургуулиас 2002 оны драфтын №46 Барнс Мемфис Гриззлис багт сонгогдсон ч Фэйеттвилл Пэтриотс (2002—2003) багт тоглож байв. Дараа нь Лос Анжелес Клипперс (2004), Сакраменто Кингc (2004—2005), Нью Йорк Никс (2005), Филадельфия 76 (2005—2006), Голден Стэйт Уорриорз[2] (2006—2008), Финикс Санз (2008—2009), Орландо Мэжик[3] (2009—2010), Лос Анжелес Лейкерс[4] (2010—2012) багуудад тоглож байгаад 2012 онд Лос Анжелес Клипперс[5] багт эргэн иржээ. Барнс дундын болон холын зайн шидэлтийг сайн гүйцэтгэдэг билээ.

Товч мэдээлэл[засварлах | кодоор засварлах]

  • Өндөр — 201 см
  • Жин — 103 кг
  • Өмсгөлийн дугаар — 22

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Matt Barnes Bio Page. NBA.com. the original on 2012-04-23-с архивлагдсан. 2010-04-20-д хандсан.
  2. Kings' Matt Barnes off to Golden State[үхмэл линк]
  3. Twitter / Matt Barnes: @Magic_Mikey I wanna b w/t. Twitter.com. 2010-12-29-д хандсан.
  4. Veteran Barnes signs with Lakers. ESPN (July 23, 2010). August 5, 2010-д хандсан.
  5. CLIPPERS SIGN MATT BARNES

Холбоос[засварлах | кодоор засварлах]