Jump to content

Мөгэ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мөгэ (1215? - 1261) нь Их Монгол Улсын Чингис хааны отгон хөвүүн Толуй ноёны есдүгээр хөвүүн. Толуй ноёны найман аймгийн Сарук хатнаас төрсөн, түүнийг төрөх үед эх нь Хубилайг хөхүүлэн асарч байсан учраас өөр хүнд өгч өсгүүлсэн. 1251 онд том ах Мөнхийг их хааны сэнтийд залах их хуралдайд ахыгаа дэмжиж оролцсон. 1257 онд Мөнх хааны зарлигаар түүнд Хэнань фугийн 5512 өрхийг эзэмшил болгон соёрхсон. Удалгүй тус онд ах Мөнх хааныг дагаж өмнөд Сүн улсыг дайлахаар харьяат цэргээ удирдан байлдаж байсан. 1259 онд Мөнх хаан тэнгэр болсны дараа цэргээ удирдан монгол нутаг руу буцахдаа энэ явдлаа Хубилайд элч илгээн мэдэгдсэн. 1260 онд Хубилай, Аригбуха нар их хаан болохын төлөөх дайн болоход Мөгэ нь Хубилайн талд орж байлдан, гавьяа байгуулсан учир 3500 лан мөнгөөр шагнуулсны дараа удалгүй нас барсан. 1261 онд Мөгэгийн хөвүүн Чинтумыг эцгийнх нь эд хөрөнгө, эрх мэдлийг залгамжлуулан, зарлигаар Юннин ван (永宁王) цол соёрхов.

Гэр бүл, үр хойчис

[засварлах | кодоор засварлах]
  • Эцэг: Толуй ноён
  • Эх: найман аймгийн Сарук хатан
    • Хөвүүн: Юннин ван Чунтум
      • Ач: Байтөмөр
        • Жич: Юннин ван Баянтөмөр
      • Ач: Хасан
      • Ач: Хитай
    • Хөвүүн: Өвгөн[1]
    • Хөвүүн: Даштөмөр
    • Хөвүүн: Болд[1]
  1. 1.0 1.1 Рашид ад-дин, Фазлуллах (2002). Судрын чуулган, хоёрдугаар боть. Ц.Сүрэнхорлоо. p. 120.