Мөнхбатын Жамсрандорж
Харагдац
Төрсөн өдөр | 1998 оны 3 сарын 5 |
---|---|
Төрсөн газар | Монгол улсын Төв аймгийн Баянжаргалан сум |
Алдар цол | |
Бөхийн цол | Аймгийн харцага |
Цол ахисан он жил | |
Аймгийн харцага | 2019 |
Мөнхбатын Жамсрандорж нь Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат, үндэсний бөхийн аймгийн харцага цолтой бөх.
Наадмын амжилт
[засварлах | кодоор засварлах]Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]- Тулгар төрийн 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, улсын начин Баатарын Баянжаргалд өвдөг шороодсон.
- Тулгар төрийн 2228 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат, аймгийн харцага Ганболдын Ширчинбатыг, хоёрын даваанд Ховд аймгийн Мөст сумын харьяат улсын заан Цэдэвийн Мягмарсүрэнг тус тус давж, гурвын даваанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Энхтөгсийн Оюунболдод өвдөг шороодсон.
Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]д\д | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
2019 | Төв аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэн. | 256 |
Монгол бөхийн өргөөнд шөвгөрсөн амжилт
[засварлах | кодоор засварлах]Улс,аймаг
[засварлах | кодоор засварлах]Аймаг,цэрэг
[засварлах | кодоор засварлах]Сумын цолтон
[засварлах | кодоор засварлах]Он | Сар | Шөвөг |
---|---|---|
2017 | 2 | Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, сумын заан Г.Бадрахаар долоо давж шөвгөрсөн. |
2018 | 11 | Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат, сумын заан Т.Лхагвасүрэнгээр тав давж шөвгөрсөн. |
2019 | 3 | Увс аймгийн Тэс сумын харьяат, сумын заан Б.Өсөхбаяраар тав давж шөвгөрсөн. |