Jump to content

Нарандуламын Мөнхбаяр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нарандуламын Мөнхбаяр Хөнгөн атлетик
Улс  Монгол
Төрсөн өдөр 1990 оны 10 сарын 28 (34)
Төрсөн газар Монгол Улс
Өндөр 178 см
Жин 68 кг
Замнал
ХА-ийн төрөл Холын зайн гүйлт
Өдгөө идэвхтэй
сүүлд өөрчлөгдсөн: 2018-10-05

Нарандуламын Мөнхбаяр (* 1990 оны аравдугаар сарын 28-нд) нь монголын дундын- ба холын зайн гүйгч[1].

Н. Мөнхбаяр анх Хятадын Тяньжинь хотод зохиогдсон 2013 оны Зүүн Азийн наадамд оролцсоноор олон улсын тэмцээнийхээ гарааг эхэлжээ. Тус наадамд тэр 1500 метрийн гүйлтэд хүрэл медалийн болзол хангасан бөгөөд 5000 метрийн зайн гүйлтэд тавдугаар байр эзлэв. Дараа жил нь буюу 2014 онд Ханжоу хотод зохиогдсон заалны хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний 1500 болон 3000 метрийн зайн төрлүүдэд тус тус зургаадугаар байрт оржээ. Мөн оны есдүгээр сарын сүүлээр тэрбээр Өмнөд Солонгосын Инчон хотод зохиогдсон Азийн наадамд анх удаа оролцон, 5000 метрийн зайд 16-р байрт орсон байна.

  • 1500 метр: 3:54,10 мин, 2013 оны 10 сарын 7-нд Тяньжиньд
    • 1500 метр (танхимын): 3:55,48 мин, 2014 оны 2 сарын 15-нд Ханжоуд (монголын дээд амжилт)
    • 3000 метр (танхимын): 8:34,15 мин, 2014 оны 2 сарын 16-нд Ханжоуд (монголын дээд амжилт)
  • 5000 метр: 14:51,54 мин, 2013 оны 10 сарын 8-нд Тяньжиньд
  • 10.000 метр: 31:28,00 мин, 2018 оны 8 сарын 26-нд Жакартад
  • Хагас марафон: 1:07:40 цаг, 2016 оны 6 сарын 4-нд Улаанбаатарт
  • Марафон: 2:18:42 цаг, 2017 оны 8 сарын 6-нд Лондонд
  1. "Нарандуламын Мөнхбаяр". World Athletics.