Нарсныхан
Нарсныхан | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Шотланд нарс Pinus sylvestris
| ||||||||||
Биологийн ангилал | ||||||||||
| ||||||||||
Төрөл | ||||||||||
Дэд овог Pinoideae |
Нарсныхан (Pinaceae) нь хуш, жодоо, гацуур, шинэс, нарс гэх мэт олон янзын шилмүүст мод багтдаг томхон овог юм. Нийт 11 төрөл, 220-250 зүйл мод багтана. Голлох хэдэн янз зүйлүүд нь баруун өмнөд Хятад, Мексик, Японы төв хэсэг болон Калифорнийн уул нуруудаар ургадаг болно.
Эдгээр моднууд нь 2-100 м хүртэл өндөр, голдуу мөнх ногоон , давирхайтай, хос хүйстэй, ишнийхээ үзүүрт багц навчтай (шилмүүс) мөчрүүдтэй байна. Эм боргоцойнууд нь том, хатуу модлог бөгөөд 2-60 см урт, дотроо үртэй байна. Эр боргоцой нь жижгэвтэр 0.5-6 см урт, тоос хүртэлтийн дараа унадаг. Тоос ба үрний тархалт нь салхиар тархах ба зарим зүйл модны том үрийг шувуу тараадаг аж.
Ангилал
[засварлах | кодоор засварлах]11 төрөл нь боргоцой, үр, навч шилмүүсний бүтцээсээ хамааран дараах 4 дэд бүлэгт хуваагдана.
1. Pinoideae- Боргоцой нь 2 наст 2 жилд нэг удаа ховор тохиолдолд 3 наст байна. Боргоцой хоорондоо тустай олон тооны овгор товгор хальсаар бүрхэгдсэн байх ба суурьлуугаа өргөссөн байна.
2. Piceoideae- Боргоцой нь жил бүр ургах ба тусгаарлагдсан овгор товгоргүй. (Гацуур)
3. Laricoideae-Боргоцой нь жил бүр ургах ба тусгаарлагдсан овгор товгоргүй. (Larix, Cathaya, Pseudotsuga)
4. Abietoideae-Боргоцой нь жил бүр ургах ба тусгаарлагдсан овгор товгоргүй. (Жодоо, Хуш, Pseudolarix, Keteleeria, Nothotsuga, Tsuga)
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- Arboretum de Villardebelle Photos page - many images.
- Arboretum de Villardebelle Cones page - images of cones of many species
- Classification of Pinaceae
- Gymnosperm Database - Pinaceae