Никола Берти

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Никола Берти
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрНикола Берти
Өндөр1.86 m (6 ft 1 in)
БайрлалХагас хамгаалагч
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1982–1985Парма28(0)
1985–1988Фиорентина80(8)
1988–1998Интернационале229(29)
1998–1999Тоттенхэм Хотспур21(3)
1999–2001Алавес51(5)
2001-2002Нортерн Спирит19(2)
Нийт428(47)
Шигшээ баг
1988–1995Итали39(3)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

Никола Берти (итал. Nicola Berti, 1967 оны 4 сарын 14-нд Салсомаггиоре Термед төрсөн) нь Италийн хөлбөмбөгчин асан. Тэрээр 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр цуцашгүй тоглолтоороо Интернационале болон Италийн шигшээ багийн гол тоглогчдын нэг гэгдэж байсан юм.

Club career[засварлах | edit source]

Берти арван долоотойдоо Парма багаас мэргэжлийн замналаа эхэлсэн. Анхны улиралдаа 1983–84 оны Серие C1-д түрүүлж, багийнхаа хамтаар Серие B рүү дэвшжээ[1]. Фиорентина багт гурван жилийг өнгөрүүлээд 1988 онд Интернационале багт £3.6 сая фунтаар очсон[1].

Тус багт өнгөрүүлсэн эхний улирал хоёрхон ялагдаж, 11 онооны зөрүүтэйгээр 1988–89 оны улирлын Скудеттог хүртжээ[1]. Берти багтаа 7 гоолоор хувь нэмэр оруулсан.

Интер багийн бүрэлдэхүүнд Берти УЕФА-гийн цомд гурван удаа түрүүлснээс 1991, 1994 оны шигшээ тоглолтод гоол оруулж байсан түүхтэй.

1998 оны 1 сард Берти Тоттенхэм Хотспур баг руу шилжиж, доод лиг рүү унах аюулд өртөөд байсан тус багийг Премьер лигт 13-р байр эзлэн лигтээ үлдэхэд нь тус болсон юм. Кристиан Гроссын оронд Жорж Грэхэм Тоттенхэмийн менежер болсны дараа Берти багаасаа явж, Депортиво Алавес руу шилжжээ.

Тэрээр сүүлд Австралийн Нортерн Спирит багт нэг улирлыг өнгөрүүлсэн юм.

Шигшээ багийн замнал[засварлах | edit source]

Италийн 21 хүртэлх насныхны шигшээ багт багтаж 1986, 1988 оны Европын 21 хүртэлх насны залуучуудын АШТ-д оролцож байсан Берти үндсэн шигшээ багт анхны тоглолтоо 1988 онд, Норвегийн эсрэг хийсэн. Гурав дахь тоглолтдоо, Шотландын хаалганд анхны гоолоо оруулсан аж.

Берти 1990 оны ДАШТ-д гуравдугаар байрын төлөө Английг ялсан тоглолтыг оролцуулаад 4 тоглолтод оролцсон. Мөн 1994 оны ДАШТ-д бүх 7 тоглолтод оролцож, шигшээд Бразилд ялагдан мөнгөн медаль хүртсэн. Ийнхүү тэрээр Итали улсаа төлөөлөн 39 тоглолтод оролцож, гурван гоол оруулжээ.

Шигшээ баг дахь гоолууд[засварлах | edit source]

Италийн шигшээ багийн гоолын тоог өмнө нь бичив.
# Огноо Газар Өрсөлдөгч Дүн Тэмцээн
1. 1988 оны 12 сарын 22 Перужиа  Шотланд 2–0 Нөхөрсөг тоглолт
2. 1989 оны 3 сарын 25 Вена  Австри 2–0 Нөхөрсөг тоглолт
3. 1989 оны 4 сарын 26 Таранто  Унгар 4–0 Нөхөрсөг тоглолт

Амжилт[засварлах | edit source]

Гадны холбоосууд[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 1.2 "BERTI: ITALY'S NEW TARDELLI. inbedwithmaradona. 2012 оны 9 сарын 13. 2013 оны 3 сарын 30-нд хандсан.