Ниссан Кашкай

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Ниссан Кашкай
Үйлдвэрлэсэн хугацаа: 2006 оноос хойш
Ангилал: SUV
Их биеийн хувилбарууд: Комби
Өмнөх загвар: байхгүй
Дараах загвар: байхгүй

Ниссан Кашкай (Японд Ниссан Дуалис) нь Японы автомашин үйлдвэрлэгч Ниссан компанийн бага оврын SUV загварын автомашин юм. Кашкай гэх нэр нь Ираны өмнөд хэсгээр суурин байх турк хэлтэй Кашгай ястны нэрээс санаа авсан байна.

Кашкай (J10, 2006–2013)[засварлах | edit source]

1. залгамж үе
Ниссан Кашкай (2007–2010)

Ниссан Кашкай (2007–2010)

Үйлдвэрлэсэн хугацаа: 2006–2013
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр:
1,6–2,0 литр
(84–104 кВт)
Дизель хөдөлгүүр:
1,5–2,0 литр
(76–110 кВт)
Урт: 4315–4541 мм
Өргөн: 1780–1783 мм
Өндөр: 1606–1646 мм
Тэнхлэг хоорондын зай: 2631–2765 мм
Хоосон жин: 1372–1807 кг
Евро ШАҮП-ослын тестэд авсан одны тоо[1] Crashtest-Stern 5.svg

2006 оны есдүгээр сарын 6-нд Парисын автомашины үзэсгэлэн дээр цувралаар үйлдвэрлэхээр танилцуулсан энэхүү загвар нь Ниссан Тийда болон Ниссан X-Трайл хоёрын дунд байрладаг автомашины загвар юм. Үүний концепт загварыг 2004 оны гуравдугаар сард Женевийн автомашины үзэсгэлэн яг ижилхэн нэртэйгээр нийтэд дэлгэн үзүүлж байжээ.

Тоноглолт[засварлах | edit source]

Ниссан Кашкайг тоноглолтын дөрвөн төрлөөр захиалах боломжтой ба суурь загварыг Висиа-тоноглолт, дараах нь Акента, арай дээгүүр нь Ай-Вэй болон хамгийн сайн тоноглогдсон хувилбарыг Текна гэдэг.

Цувралаар үйлдвэрлэгдэж байгаа бүх хувилбарууд нь агааржуулагч төхөөрөмж буюу агааржуулалтын автомат, зайн удирдлага бүхий төв түгжилтийн систем, цахилгаанаар цонх хаагч болон bluetooth-задгай ярих төхөөрөмж бүхий CD-радиотой. Аюулгүйн тоноглолтын хувьд зургаан ослын дэр, урд болон хойд манангийн гэрэл, ABS, ESP, HFC (hydraulic fading control/тоормослолтын сулралтыг гидравликээр тэнцүүлэх), EBD, CBC зэрэг орно.

Кашкай +2[засварлах | edit source]

2008 оны аравдугаар сараас эхлэн уртасгасан хэлбэр болох Кашкай +2-г худалдаанд гаргажээ. 4,53 метр урттай таван хүний суудал бүхий энэ загвар нь өмнөхөөсөө 21 сантиметрээр урт бөгөөд гурав дахь эгнээнд нэмэлт хоёр хүний болон автомашины шаланд далд орох нэг суудалтай. Дугуй хоорондын зай нь 13 сантиметрээр сунгагдсанаас гадна өндөр нь 4 сантиметрээр өсчээ.

Гадна талын хувьд Кашкай+2 нь дээврийн хашилт, гурван том хажуугийн цонх, шинэ хэлбэртэй хаалганууд, өөрчлөгдсөн дээврийн шугам, мөн түүнчлэн хөргөлтийн шинэ нүүргэвч, арын шилийг томруулсан болон сайжруулсан урд гупртэй. Дотор талдаа хоёр дахь эгнээний суудал нь гурав хуваан хэвтүүлэх боломжтой ба налавч нь 9 төрлийн байрлалд түгжигдэнэ. Гурав дахь эгнээний суудлуудыг эвхсэн тохиолдолд цүнхний өрөөний эзлэхүүн нь 500 литр байгаа нь өмнөх загвараасаа даруй 90 литрээр ихэссэн байна.

Зорчигчийн хамгаалалтын үнэлгээн дээр нийт 37 онооноос 36,8 оноог авсан нь Евро ШАҮП-ын туршилтын сүүлийн арван жилийн хугацаанд тогтоосон хамгийн сайн үзүүлэлттэй тэрэг байв. Харин явган зорчигчийн хамгаалалтанд дөрвөн од авахаас зөвхөн хоёрыг авсан дунд зэргийн үзүүлэлттэй гарчээ.

2011 оны зун дэлхий даяар ойролцоогоор 12.000 автомашиныг (үйлдвэрлэсэн хугацаа: 2010 оны наймдугаар сарын 27-оос 2011 оны хоёрдугаар сарын 18 хүртэл) тоормосны асуудлаас шалтгаалан буцаалт хийв.[2]

Техникийн үзүүлэлт[засварлах | edit source]

1.6 2.0 1.5 dCi DPF 1.5 dCi 1.5 dCi DPF 1.6 dCi DPF 2.0 dCi
Үйлдвэрлэсэн хугацаа: 02/2007
–07/2010
07/2010
–11/2013[3]
02/2007
–11/2013[3]
07/2008
–07/2010
02/2007
–07/2010
03/2010
–11/2013[3]
09/2011
–11/2013[3]
02/2007
–11/2013 [3]
Моторын төрөл: Дөрвөн цилиндрт бензин хөдөлгүүр, цуваа байршилтай Дөрвөн цилиндрт дизель хөдөлгүүр цуваа байршилтай, Коммон-Райл шүршилт, турбо цэнэглэгч
Эзлэхүүн: 1598 см³ 1997 см³ 1461 см³ 1598 см³ 1995 см³
макс. чадал мин−1: 84 кВт (114 м.x.) /6000 86 кВт (117 м.x.) /6000 104 кВт (141 м.x.) /6000 76 кВт (103 м.x.) /4000 78 кВт (106 м.x.) /4000 81 кВт (110 м.x.) /4000 96 кВт (130 м.x.) /4000 110 кВт (150 м.x.) /4000
макс. эргэлтийн момент мин−1: 156 Нм/4400 158 Нм/4000 196 Нм/4800 240 Нм/2000 240 Нм/2000 240 Нм/1750 320 Нм/1750 320 Нм/2000–3000
Хөтлөх тэнхлэг, цувралаар: урд дугуйн хөтлөгчтэй бүх дугуйн хөтлөгч 4x4
Хөтлөх тэнхлэг, захиалгаар: бүх дугуйн хөтлөгч 4x4 бүх дугуйн хөтлөгч 4x4
Хурдны хайрцаг, цувралаар: 5-араат механик хурдны хайрцаг 6-араат механик хурдны хайрцаг 6-араат автоматик хурдны хайрцаг
Хурдны хайрцаг, захиалгаар: CVT-араат автоматик хурдны хайрцаг
Хоосон жин: 1372–1479 кг 1310–1495 кг 1355–1625 кг 1493–1580 кг 1482–1569 кг 1395–1575 кг 1480–1715 кг 1590–1755 кг
х.д. ачилтын жин: 458–593 кг 445–707 кг 525–665 кг 437–584 кг 361–448 кг 480–665 кг 556–680 кг 455–666 кг
Чирэх ачаалалт (12 %):
[автоматик]
1200 кг 1400 кг
[1200 кг]
1200 кг 1400 кг 1400 кг [1350 кг]
Хурдатгал, 0–100 км/ц: 12,0–12,9 сек 11,9-12,9 сек 10,1–11,7 сек 12,2–13,3 сек 12,5 сек 12,4–13,3 сек 10,3–11,6 сек 9,5 сек 11,0–11,6 сек
Дээд хурд: 174–178 км/ц 180-181 км/ц 180–195 км/ц 170–176 км/ц 173 км/ц 174–177 км/ц 189–190 км/ц 194 км/ц 186–188 км/ц
Түлшний хэрэглээ
100&nbsp-д км (хосолсон):
6,6–7,0 л супер 5,9–6,4 л супер 7,5–8,4 л супер 4,9–5,7 л дизель 5,5 л дизель 4,9–5,3 л дизель 4,5–5,3 л дизель 5,9–7,5 л дизель 6,8–6,9 л дизель
CO2-хорт утаа, хосолсон: 155–165 г/км 139–154 г/км 172–199 г/км 129–149 г/км 146 г/км 129–139 г/км 119–139 г/км 165–176 г/км 179–180 г/км
Хорт утааны ангилал ЕХ-ы ангиллаар: Евро 5

Кашкай (J11, 2013 оноос хойш)[засварлах | edit source]

2. залгамж үе
Ниссан Кашкай (2013 оноос хойш)

Ниссан Кашкай (2013 оноос хойш)

Үйлдвэрлэсэн хугацаа: 2013-11 оноос хойш
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр:
1,2–1,6 литр
(85–120 кВт)
Дизель хөдөлгүүр:
1,5–1,6 литр
(81–96 кВт)
Урт: 4377 мм
Өргөн: 1806 мм
Өндөр: 1590–1595 мм
Тэнхлэг хоорондын зай: 2646 мм
Хоосон жин: 1318–1602 кг
Евро ШАҮП-ослын тестэд авсан одны тоо[4] Crashtest-Stern 5.svg

Ниссан Кашкайн хоёр дахь үеийн загварыг 2013 оны арваннэгдүгээр сард Лондонд нийтэд танилцуулав. Үйлдвэрлэлт нь мөн л английн Вашингтон дахь Ниссан Мотор Мануфактуринг (UK) Лтд. үйлдвэрт явагджээ.

Цахим хуудас[засварлах | edit source]

 Commons: Ниссан Кашкай – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл[засварлах | edit source]

  1. Der Nissan Qashqai im Euro NCAP-Crashtest
  2. Nissan Qashqai: Rückruf wegen Bremsenproblem
  3. 3.0 3.1 3.2 3.3 3.4 Preislisten Qashqai & Qashqai+2 Stand: Dez 2012
  4. Der Nissan Qashqai (2014) im Euro NCAP-Crashtest