Нугүг хатан

Нугүг гүнж (сол. 노국대장공주, лат-га. Noguk; хятад: 魯國大長公主, пиньинь: Lǔ guó dà zhǎng gōngzhǔ; нэрийн утга: "Лу (Ну) улсын их эгчмэд гүнж"; ?-1365) буюу Иньдог хатан (인덕왕후; 仁德王后) — Гуулин улсын Кунминь ван Баянтөмөрийн хатан байсан бөгөөд Гуулин улсад очсон сүүлчийн монгол хатан юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]
Монгол үндэстэн, боржигин овогтой, төрсөн нэр нь Будшир (Будашири), төрсөн он тодорхойгүй. Хубилай хааны хүү Чингим хунтайжийн 2-р хүү Дармабал тайжийн гуо овогтой татвар эмээс төрсөн Амуга вангийн ач охин. Түүний аав бол Амуга вангийн хүү вэй ван цолтой Бортөмөр (? - 1353). Солонгос овог нэр нь Ван Гажинь.
Кунминь вантай 1349 онд Дайду хотод байх үед нь хааны зарлигаар гэрлэсэн. 1351 онд нөхөр нь Гурё улсын ван болсон учраас вангийн хатан болж, нөхрөө дагаж Гурё улсад очсон. 15 жил болсны дараа жирэмсэлсэн ч 1365 оны хүүхдээ төрүүлэхдээ хүндрэлтэй төрүүлээд 1365 оны 3 сарын 8 нд нас барсан. Ван түүнд үнэхээр их хайртай байсан учир нас барахад нь ихэд гашуудаж зургийг нь хананд өлгөөд өдөр шөнөгүй харан суух болсон ба төрийн хэргийг Шинь Дунь ламд хариуцуулжээ.[баримт хэрэгтэй]
Ван 1374 онд хорлогдсон бөгөөд ван, вангийн хатанд зориулсан хосын бунхан (1365-1372 онд баригдсан) Умард Солонгосын Кэсон хотын байдаг. Сайтар хадгалагдан үлдсэн энэ бунхан аялагч жуулчдын үздэг газар болжээ.