Нунц

Нунц (Латин: nuncio) гэдэг нь Гэгээн Ширээт Улсаас гадаад улс оронд суух бүрэн эрхт төлөөлөгчийн нэршил бөгөөд зэрэг дэвийн хувьд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдтай эн тэнцүү юм. Дэлхийн ихэнх улс оронд, ялангуяа Латин Америкийн улсуудад Папын нунц элчин сайд нарын тэргүүн байдаг.