Нэрэнгийн Мягмар
Нэрэнгийн Мягмар нь (1938 онд төрсөн) ахмад сэтгүүлч хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Дорнод аймгийн Халхгол суманд 1938 оны бар жилийн хаврын дунд сарын 12-нд одоогийн Матад сумын нутаг Цайдам гэдэг газарт төрсөн.
1948-1950 Халх гол суманд бага сургуулиа дүүргэжээ. Матад суманд 1954 онд 7 жилийн дунд сургууль төгсөв. Дорнод аймаг дахь Багшийн сургууль төгссөн.
1960-1964 онд МУИС-д суралцаж сэтгүүлч мэргэжил эзэмшсэнээр дотооддоо сэтгүүлч мэргэжил эзэмшсэн Монголын анхны хүмүүсийн нэг болсон юм.
1957-1959 онд Дорнод аймаг дахь Багшийн сургуульд заах аргын багшаар ажиллав.
1959-1960 онд Улаанбаатар хот дахь Багш нарын мэргэжил дээшлүүлэх институдэд туслах ажилтан хийж байсан. Энэ үеэс Н.Мягмар “Хөдөлмөр” сонин, “Соёлын довтолгоон”, “Бага сургууль”, “Дунд сургууль” сэтгүүлд шүүмж өгүүлэл бичиж байжээ. Түүний “Бага сургууль” сэтгүүлд “Сурах бичиг дэх шүлгийн сонголтыг сайжруулъя” шүүмж өгүүлэл нь нийтлэгдэж байлаа.
1960 оны 7 сарын 01-нд Намын Төв Хорооны Үзэл суртлын хэлтсийн зааварлагч бөгөөд “Ухуулагчийн өврийн дэвтэр” сэтгүүлийн утга зохиолын ажилтан, хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажилласан байна. 1968-1973 онд тус сэтгүүлийн эрхлэгчээр ажиллажээ.
1973-1976 онд ЗХУ-ын Нийгмийн Ухааны Академид суралцан Дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1976-7978 онд НТХ-ны лектор суртал нэвтрүүлэгчээр ажилласан.
1978 оны 2 сараас “Хөдөлмөр” сонин, “МҮЭ” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр ажиллав.
1977 онд хуралдсан МҮЭ-ийн Их Хурлаас Н.Мягмарыг Төв Зөвлөлийн гишүүнээр сонгожээ.
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- Алтан гадас одон
- МАХН-ын ойн медалиуд
- Хөдөлмөрийн хүндэт медаль
- МСНЭ-ийн хүндэт медаль