Нямтайширын Цэлмүүн
Нямтайширын Цэлмүүн | |
---|---|
"Монголын Алт" МАК ХХК-ийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал, Бодлогын Зөвлөлийн гишүүн | |
Одоо хашиж буй | 2016 оноос хойш |
Хувийн мэдээлэл | |
Иргэншил | Монгол |
Алма матер | АНУ-ын Харвардын Бизнесийн сургууль, БНХАУ, Хонгконгийн Стэнфордын их сургууль, АНУ-ын Валпарайсо их сургууль |
Нямтайширын Цэлмүүн нь "Монголын Алт" (МАК) ХХК-ийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал бөгөөд Монголын бизнесийн салбарт манлайлагч эмэгтэй удирдагч, хөрөнгө оруулагчийн нэг юм.
Хүүхэд ахуй цагаасаа АНУ-д боловсрол эзэмшсэн тэрээр АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургуульд Бизнесийн удирдлага суралцаж төгссөн. Сургуулиа амжилттай төгссөний дараа эх орондоо ирж Монгол улсын тэргүүлэх арилжааны банкнаас ажлын гараагаа эхлүүлсэн байна. 2 жил ажиллах хугацаандаа орон сууцны цоо шинэ бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд амжилттай нэвтрүүлж, удирдан зохион байгуулах ур чадвараа харуулсан. Үүний дараа "Монголын Алт" МАК ХХК-ийн Төмөр Замын газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж, хожим нь Худалдаа, Хөрөнгө оруулалт, Санхүүжилтийн газрын захирал, Худалдаа, Хөрөнгө оруулалт эрхэлсэн Дэд Ерөнхийлөгчөөр тус тус томилогдон тушаал дэвшжээ. Өдгөө "Монголын Алт" МАК ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлын албыг хашиж буй тэрээр аав Нямтайширын хамт 2010 оноос хойш компанийнхаа стратегийн бодлогуудыг хэрэгжүүлэн үйл ажиллагааг нь өргөжүүлж байна. Мөн компанийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ Стэнфордын Их сургуулийн Санхүүгийн инженерийн хөтөлбөрийг 2010 онд, Харвардын Бизнесийн сургуулийн Гүйцэтгэх удирдлагын хөтөлбөрийг 2015 онд амжилттай төгсөж бизнесийн салбар дахь ур чадвараа ахиулсан байна.
Одоогоор компанийн хөгжлийн стратеги төлөвлөлтийн хүрээнд Монгол улсын хүнд үйлдвэрлэл, барилгын материалын салбарыг хөгжүүлэн ажиллаж байна. Мөн гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж олон улсын нэр хүндтэй банкууд, засгийн газрын агентлагуудтай ногоон санхүүжилтийн төслийн яриа, хэлэлцээрүүдэд манлайлан оролцож байна. Түүнчлэн Хас банк, Хүннү Эйр зэрэг салбартаа тэргүүлэгч компаниудын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Үүнээс гадна, өөрийн үндсэн мэргэжлийн хүрээнд бизнесийн салбарын тэргүүлэх "Шарк Танк Монгол" нэвтрүүлгийн 2 улиралд шүүгч, хөрөнгө оруулагчаар уригдан ажиллажээ.
Албан тушаал
[засварлах | кодоор засварлах]- "Монголын Алт" МАК ХХК - Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал, Бодлогын зөвлөлийн гишүүн
- Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК - Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүн
- Хас Банк ХХК - Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүн
- МАК Евро Цемент ХХК - Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга
- Хүрэн Толгой Коал Майнинг ХХК - Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга
- Хүннү Эйр ХХК - Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүн
- Премиум Бьюлдинг Материалс ХХК - Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүн
Сайн үйлсийн аян
[засварлах | кодоор засварлах]Н.Цэлмүүн 2018 онд нөхөр Б.Баттүшигийн хамт "Баттүшиг Цэлмүүн сан" ТББ-ыг үүсгэн байгуулж, Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн сайн сайхны төлөө эрүүл мэнд, боловсролын тал дээр илүү анхаарч өөрсдийн зүгээс мөнгөн болон бусад дэмжлэгүүдийг тухайн чиглэлийн байгууллагуудаар дамжуулан үзүүлж байна. Тухайлбал, "Гурван гал" эмнэлэгт шаардлагатай байсан нярай хүүхдийн шарлалт хэмжигч аппарат авахад санхүүгийн дэмжлэг үзүүлж, УБ Сонгдо эмнэлгийн санаачилгыг дэмжин хүүхдүүдийн зүрхний хагалгааны төлбөрт хандив өргөсөн. Эдгээрээс гадна, спортын төслүүдийг дэмжин Залуучуудын өвлийн наадамд оролцсон Монгол улсын баг тамирчдын албан ёсны хувцас, хэрэгслийг хамтран ивээн тэтгэжээ. Мөн тус сан нь "МАК сан"-тай хамтран Монголын боловсролын системд Нийгэм, Сэтгэл хөдлөл, Ёс суртахууны сургалт (SEEL) нэвтрүүлэх олон улсын боловсролын хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна.