Jump to content

Ойгүйжэлт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ойгүйжэлт буюу ой усталжилт гэдэг нь газрын хөоснөөс тухайн ойн модыг устгаж, дараа нь ойн бус зориулалтаар ашиглах явдал юм. [1] Ойг устгах нь тухайн газрыг ферм, фермийн аж ахуй эсвэл хот суурин газрын хэрэгцээнээс болж хувиргахыг хэлнэ. Одоогийн байдлаар дэлхийн гадаргуйн хуурай газрын 31 орчим хувийг ой мод эзэлдэг. [2] Энэ нь газар тариалан өргөжихөөс өмнө ойн бүрхэвчээс гуравны нэгээр бага бөгөөд үүний тал хувь нь өнгөрсөн зуунд алдагдсан байна. [3] Жил бүр Бангладештай тэнцэх хэмжээний 15-аас 18 сая га ой мод устдаг. Дунджаар минут тутамд 2400 модыг тайрдаг. [4] Халуун орны ойгүйжэлтийн хэмжээнээс хамааран тооцоолол өөр байна. [5] 2019 онд нийт ногоон мандалын бараг гуравны нэг нь алдагдсан буюу 3.8 сая га талбай нь чийглэг халуун орны анхдагч ойд тохиолдсон байна. Эдгээр нь биологийн олон янз байдал болон нүүрстөрөгчийн хуримтлалд онцгой ач холбогдолтой боловсорсон ширэнгэн ойн бүсүүд юм. [6] [7]

Ихэнх ойгүйжэлтийн шууд шалтгаан нь хөдөө аж ахуй юм. [8] 2018 онд ойгүйжэлтийн 80 гаруй хувь нь хөдөө аж ахуйтай холбоотой байна. [9] Ой модыг кофе, дал модны тос, резин болон бусад алдартай бүтээгдэхүүний тариалангийн талбай болгон хувиргаж байна. [10] Мөн мал бэлчээрлэх нь ойгүйжэлтэд хүргэдэг. Цаашдаа үйлчлэх хүчин нөлөө нь модны үйлдвэрлэл ( мод бэлтгэх ), хотжилт, уул уурхай юм. Уур амьсгалын өөрчлөлт нь ой хээрийн түймрийн эрсдэлийг нэмэгдүүлсэн бас нэгэн шалтгаан болж байна ( ойн хомсдол ба уур амьсгалын өөрчлөлтийг үзнэ үү).

  1. SAFnet Dictionary|Definition For [deforestation] Kategorie:Wikipedia:Vorlagenfehler/Vorlage:Webarchiv/Linktext_fehlt‎Kategorie:Wikipedia:Vorlagenfehler/Vorlage:Webarchiv/ParameterfehlerBitte entweder wayback- oder webciteID oder archive-is-Parameter angeben. Dictionary of forestry.org (29 July 2008). Retrieved 15 May 2011.
  2. Deforestation|Threats|WWF. Worldwildlife.org. Retrieved 13 November 2016.
  3. Ritchie, Hannah; Roser, Max (2021-02-09). "Forests and Deforestation". Our World in Data.
  4. "On Water". European Investment Bank (англи хэлээр). Татаж авсан: 2020-10-13.
  5. Teja Tscharntke; Christoph Leuschner; Edzo Veldkamp; Heiko Faust; Edi Guhardja, eds. (2010). Tropical Rainforests and Agroforests Under Global Change. Springer. pp. 270–271. ISBN 978-3-642-00492-6.
  6. Guy, Jack; Ehlinger, Maija (2 June 2020). "The world lost a football pitch-sized area of tropical forest every six seconds in 2019". CNN. Татаж авсан: 2020-06-02.
  7. Weisse, Mikaela; Goldman, Elizabeth Dow (2020-06-02). "We Lost a Football Pitch of Primary Rainforest Every 6 Seconds in 2019" (англи хэлээр). Татаж авсан: 2020-06-04. {{cite journal}}: Cite journal requires |journal= (help)
  8. "Investment and financial flows to address climate change" (PDF). unfccc.int. UNFCCC. 2007. p. 81. Архивласан (PDF) огноо 2008-05-10.
  9. "Agriculture is the direct driver for worldwide deforestation". ScienceDaily (англи хэлээр). Татаж авсан: 2018-04-29.
  10. "Forest Conversion". WWF. Татаж авсан: 22 October 2020.